Өөрийн сайхан амьдралын төлөө цаг наргүй хичээн зүтгэх хөдөлмөрч бүсгүй бол М.Нарантуяа буюу Нара билээ. Хөдөө аж ахуйн бизнес эрхлэх тэрээр бүхий л ажлаа өөрийн гараар амжуулдаг гайхалтай. Ганц бие ээж гэх нэрийг удаан зүүсний эцэст 20 насаар дүү залуутай нэг гэрт орж, бяцхан үртэй болсон юм. Саяхан амаржиж бяцхан үртэйгээ уулзсан тэрээр өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг мэдэгдсэн. Тэрээр дахин ганц бие ээж болжээ. Учир нь хос хоорондын харилцаанд хамгийн чухал зүйл болох “Хувь хүний хүмүүжил, хандлага” нь таарч тохирсонгүй гэх аж. Гэтэл говийн бор залуу цахим хуудаснаа “Хайраа илэрхийлж” өөрсдийн зургаа постолжээ.














