Жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэнг хүмүүс андахгүй мэднэ. Тайз дэлгэцийн уран бүтээлүүдэд түүний бүтээсэн дүр бусдын сэтгэл зүрхэнд нэгэн очийг асааж чаддаг. Харин түүнийг СТА гэхээр хүмүүс их гайхдаг байсан ч энэ жил тэрбээр МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялаасан. Түүний хувьд 24 жилийн өмнө Тамгагүй төр жүжигт хүү Ачиртын дүрд байсан бөгөөд энэ жил тайзнаа тавигдсан тус жүжигт дахин дүр бүтээсэн. Үүнээс гадна тэрбээр хамгийн сүүлийн дэлгэцэнд бүтээсэн дүр буюу Фантастик продакшны ЗУРА-2 Цурам ажиллагаа кинонд тагнуулын газрын даргын дүр бүтээж бас нэгэн өөр Дооёог чадварлаг гаргасан билээ.
Энэ мэтээр уран бүтээлийн ургац арвин байгаа түүний талаар нэгэн жиргээ яваад эхэлсэн нь Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын шинэ дарга, Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагай Дуулга студын шинэ захирал болж тангараг өглөө гэх зураг цахим орчинд тараад байна. Магадгүй энэ нь кинонд бүтээсэн дүртэй нь холбогдуулан ийм ажлаар шагналаа гэж хардах нэгэн ч байгаа аж.
Үнэн хэрэгтээ энэ бол кино зураг бөгөөд зарим нэг цахим хэрэглэгчид тэднийг дарга болжээ хэмээн хошигнон энэхүү зургийг нийтэлж төөрөгдөлд оруулж цахим орчинд ийм яриа гаргаад эхэлжээ.Зура-2 Цурам ажиллагаа УСК-ны гол дүр болох ТЕГ-ын дарга н.Ишжавын дүрд МУГЖ Ш.Доржсүрэн тоглосон билээ.













