Бадамдоржийн Ганчимэгийг Монголын сэтгүүл зүйн ярилцлагын “мастер” гэдэг. Түүний уншигчид нь Д.Дагвадорж аваргатай хийсэн ярилцлагыг нь уншин уйлж, уянгын өгүүллэгт нь уярч, улстөрчтэй хийсэн ярилцлаганд нь уурлаж суудаг ч уншсаар л байдаг. Нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Энэ том дууг ингэж дуулахгүй ээ” хэмээн дуучин Чулуунчимэгийг хүчтэй шүүмжлээд амжив.













