Монголын хамгийн сенсацитай, хэл амтай олны танил бүсгүйчүүдийн нэг бол Б.Цэцэг. Анхны төрөлтөөрөө 125кг жингээс 55 жин хүртэл хаяж байсан түүнийг сошиал хэрэглэгчид “Дух” хэмээн хочилдог. Эрхэм бүсгүй ч энэ хочиндоо таатай ханддаг гэдэг.
Тэгвэл цахим хаягаараа дамжуулан хүчтэй дугарч нийгмийг шүүмжилж чаддаг тэрбээр өөрийн зөрчлийн тухай фэйсбүүк хаягтаа дэлгэлээ. Тэрбээр: “Хөөх замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл ингээд мессежээр ирчихдэг болж. Күэ торгууль гар утасандаа хүлээж аваад E-Mongolia гаар шалгаж үзэв. Бүх юм нь гараад ирж байна шүү. Анх удаа л цахим торгууль авч байгаа маань энэ л дээ… Амьхандаа оноогоо хасуулчихлаа гээд сэтгэл зовж байтал 50,000₮ торгуулиад өнгөрч. Замын хөдөлгөөндөө соёлтой оролцож байнаа цаашдаа…” гэв.














