УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно.” хэмээн санал гаргасан. Тэгвэл уг асуудалд Б.Цэцэг өөрийн цахим хуудаснаа ийнхүү сэтгэгдлээ илэрхийлэв. Тэрбээр: “Би хүүхдийн 100.000₮ саналаараа татгалзаж байна. Надад өгсөнөөс хэрэгцээтэй хүнд нь дэм болж байвал асуудал алга хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сар бүрийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулаасай гэж хүсэж байна” гэв.













