ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Слава”, “Сакура”, “Сүши” будааг япон, орос сортынх гэж хэрэглэгчдэд борлуулж байна. Гэвч дээрх будаануудыг БНХАУ, Вьетнам Улсад үйлдвэрлэдэг болохыг мэдээлсэн. Тэрбээр “ШӨХТГ-аас Зөрчлийн хэрэг нээхээр Оюуны өмчийн тухай хуулиар “Слава”, “Сакура”, “Сүши” гээд нэр авчихсан байдаг.

Тиймээс бид арга хэмжээ авах боломжгүй байгаа юм. Харин иргэд “Слава” гэх нэртэй будааг орос, “Сакура” гэдгийг япон будаа гэж төөрөгдөлд ордог” гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор “Слава” будааг орос хэмээн сурталчилдаг Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болдоос тодруулсан юм. Тэрбээр “Слава” будааг ОХУ-аас оруулж ирдэг байсан. Би ОХУ-д очиж үйлдвэртэй нь танилцаж байсан юм. Чухам ямар нэртэй үйлдвэр байсныг санахгүй байна” гэлээ.
.
.
. 













