• Latest
  • Trending
Ажиа гэгээнтэн: Монголд баян хүмүүс олон байгаа нь сайн, тэд бусдад яаж тус хүргэхэв гэж бодох л хэрэгтэй

Ажиа гэгээнтэн: Монголд баян хүмүүс олон байгаа нь сайн, тэд бусдад яаж тус хүргэхэв гэж бодох л хэрэгтэй

2022-09-02
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Wednesday, April 29, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ажиа гэгээнтэн: Монголд баян хүмүүс олон байгаа нь сайн, тэд бусдад яаж тус хүргэхэв гэж бодох л хэрэгтэй

by admin
2022-09-02
in ЯРИЛЦЛАГА
0
Ажиа гэгээнтэн: Монголд баян хүмүүс олон байгаа нь сайн, тэд бусдад яаж тус хүргэхэв гэж бодох л хэрэгтэй

Ажиа гэгээнтэн бол Хөх нуурын монгол хүн. 1950 онд төрсөн. Түүнийг хоёр настайд Ажиа гэгээний /Зонхов богдын аавын хойд дүр/ наймдугаар дүрээр залсан. Хэдий тийм ч амьдралын замнал нь дардан шулуун байсангүй.

Нутаг оронд нь өрнөсөн бослого, тэмцлүүдийн улмаас гэгээнтэн лам хувцсаа тайлж, Хятадын дунд сургуульд сурсан. Соёлын хувьсгал өрнөж, сүм хийдийг нурааж эхлэхэд арваад жил тариа тарьж амьдарчээ. 1980 оноос Хятадад улс төрийн нөхцөл байдал сайжирч, сүм хийдийг дахин сэргэж эхлэхэд шашны байгууллагын даргаар томилогдов. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Банчин богдын хойд дүрийг тодруулах асуудлаас үүсэлтэй ээдрээ үүссэн. Банчин богдын хойд дүрийг Хятадын засгийн газраас болон Далай багшаас зарлав. Ажиа гэгээнтэнийг Хятадын засгийн газар өөрсдийн богдоор тодруулсан хүүхдийн багш бол гэж тулгасан нь түүний нутгаасаа зугатах шалтгаан болсон юм.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

Тэрбээр АНУ-д өдгөө 24 дэх жилдээ амьдарч, Вашингтон ДС-гийн ойролцоох хийдэд суудаг. Ингэхдээ сүсэгтэн олонд ном хурж, өглөгийн мөнгийг цуглуулан буяны үйлс өрнүүлнэ. Ажиа гэгээнтэн монголчуудад ээлтэй, сэтгэл зүрхээ зориулсан хүн. ЭХЭМҮТ-ийн хашаанд хавдрын чиглэлээр зургаан давхар эмнэлэг барьж өгч, бүрэн тохижуулсан. Дэргэд нь бас хоёр давхар зочид хүлээн авах, уулзалтын өргөөг бүтээв. ХУД-ийн нутаг дэвсгэрт ахмадуудад зориулсан өдөр өнжүүлэх төвийг санаачлан, таван давхар байшин сүндэрлүүлэв. Сүүлийн жилүүдэд оюутнуудад тэтгэлэг олгож, 64 хүүхэд энэ төсөлд хамрагдаад байна. Ахмадуудад зориулсан “Агнист” төвийн нээлт болон оюутнуудын тэтгэлэг олгох ажлаар Монголд ирээд буй Ажиа гэгээнтэнтэй уулзаж, ярилцлаа. ЭХЭМҮТ-ийн хашаан дахь өөрийнх барьж байгуулсан хоёр давхар зочны байранд сүсэгтэн олон адис авахаар олноор цуглажээ. Иргэдийн зав чөлөөгөөр бид ярилцсан юм.

-ЗӨВ АМЬДРАХАД ӨӨРИЙН ЗАМ НЭЭЛТТЭЙ БОЛДОГ-

-Та энэ удаад монголд ямар зорилгоор ирэв? Ажил төрөл үйлстэй сайхан уу?

-Бид оюутан хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг. Энэ ажил эхлээд дөрөв дэх жилдээ явж байгаа ч нээлт хийгээгүй байсан. Тэр нээлтийг хийх зорилготой. Мөн Яармагт хотын захиргаанаас олгосон нэг газар байсан юм. Тэр газар дээрээ ахмад хүмүүс ирээд өнждөг төв байгуулж, “Агнист” гэж нэрлэлээ. Үүнийгээ ч бас нээлээ. Ийм л хоёр ажил үүрэгтэй ирсэн юм аа.

-Ямар учраас ахмадуудад зориулсан төв барихаар шийдсэн бэ?

-Нас өндөр хүнд тус хүргэх ёстой байдаг байхгүй юу. Манай энэ барьсан байшин бол асрамжийн газар биш. Зүгээр л, хүүхдүүд нь ажилтай, гэртээ ганцаараа үлдэж уйдаад суудаг ахмадуудад л зориулсан. Тэнд ирээд хамтдаа ярилцаад сууж болно. Найз нараараа нийлээд шагай, шатар тоглож, бясалгал хийсэн ч болно. Бас урлагийн хүмүүс бол хамтарч суугаад зургаа зурж болно. Ийм л нэг газар настай хүмүүст хэрэгтэй дээ гэж бодоод хийсэн юм.

-Та нялхаст зориулж эмнэлэг барилаа. Залууст тэтгэлэг олгож байна. Ахмадууд маань маш хэрэгтэй орчинтой боллоо. Энэ бүхний ард зөвхөн таны чин сэтгэл л байгаа. Баярлалаа…?

-Би өөрөө монгол хүн. Улс төрийн асуудлаар өөрийн нутагтаа харьж чадахгүй байгаа. Монголд ирэх болсноор удлаа. Монголчууд надад ирээд мөргөдөг, золгодог, зовлон, жаргалаа ярьдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн өргөл өгсөн мөнгийг хадгалаад, эргээд тус өргөх юм хийе гэж зорьдог. 2014 онд энд ирээд, хүүхдийн хавдрын эмнэлэг босгосон. Сайхан босгоод тоног төхөөрөмж бүгдийг нь эх нялхасынхандаа өгч, эмнэлэг болгоод бэлэглэсэн.

Үүнээс хойш найман жил өнгөрч, нийт 16 мянган хүүхэд эмчилсэн гэж байна. Энэ ажлууд бүгд хоорондоо уялдаа холбоотой. Анх эмнэлэг барья гэхэд хотын захиргаанаас газар шийдэж өгсөн. Тэгээд эмнэлгээ ЭХЭМҮТ-ийн хашаанд барьчихсан учраас сургууль хийе гээд бодсон. Гэтэл сургууль босгох ажил амаргүй байсан учраас хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг ажил эхлүүлсэн. Нийтдээ 64 хүүхэд тэтгэлэгт ороод байна. Нэг хүүхдэд жилд ойролцоогоор 2000 ам.доллар өгч байгаа. Хүүхдүүд маш сайхан сурч, дөрвөн жил дараалан тэтгэлгээ авч байна. Тэд их сайн сэтгэлтэй, тэгээд бас ачлалтэй үйлс хийдэг юм байна. Тийм хүн яваандаа өөрийн нутаг, эх орондоо хайртай хүн болно гэж итгэж тусладаг.

-Та олон хүнд ингэж тусалж байхдаа юуг захиж хэлмээр санагддаг вэ?

-Зөв амьдрал их чухал. Зөв амьдрахад өөрийн зам нээлттэй болдог. Тийм болохоор ямар ч хүн зөв замаар яваарай, нэг нэгэндээ тус хүргээрэй. Ганц өөрийн биеэ бодохгүйгээр олон нийт, ард түмнээ бодох хэрэгтэй. Би өөрөө ч ингэж л бодож, ийм ажлууд явуулдаг.

-УЛС ТӨРИЙН АСУУДЛААС БОЛЖ НУТАГТАА ОЧИЖ ЧАДАХГҮЙ 24 ЖИЛ БОЛЖ БАЙНА-

-Америкт та одоо хэрхэн амьдарч байгаа вэ?

-Би нэг сүмийн хамба лам хийж байсан даа. Тэгээд одоо амраад Вашингтон ДС-д ойрхон сууж байгаа. Одоо манай энэ сүмийг далай багш надад өгсөн. Сүмийн нэрийг “Төвд Монголын бурхан шашны соёлын төв” гэж дууддаг. Ном уншина, олон нийтэд буяны ажил хийнэ, хүүхдийн зуны сургууль ажиллуулна. Тэр зуны сургууль арваад жил болж, сайхан явж байгаа.

-Монголчууд их ирдэг үү?

-Их ирнэ ээ. Сүүлийн хоёр жил ковид болоод хүмүүс ирэхгүй байгаа. Тэрнээс өмнө хүмүүс зөндөө ирдэг байсан.

-Та төрсөн нутагтаа хэзээ очих бол…?

-Нутагтаа харьж чадахгүй шүү дээ. Улс төрийн асуудлаар өөрийн нутагтаа харьж чадахгүй болоод 24 жил болж байна. Миний аав, ээж дээр үед нас барчихсан. Нутагт ах, дүү нар байгаа. Тэд нартайгаа хааяа утсаар ярьдаг.

-Хэзээ нэгэн цагт очих л байх…?

-Хятадын засгийн газраас зөвшөөрвөл очно л доо. Одоохондоо тийм завшаан байхгүй байна.

-Тэр завшааныг хүлээж байгаа юу?

-Хүлээж л байгаа даа. Гэхдээ шийдвэр ямар цагт гарахыг мэдэхгүй л дээ.

-Монгол, Америк орны иргэдийн ялгааг та хэрхэн хардаг вэ?

-Одоо монгол их хөгжиж байгаа. Жишээлбэл, монголын залуучууд маш сайн. Их эрдэмтэй, аливаа ажлыг сайн зохион байгуулдаг, нээлттэй сайхан байна даа. Хөдөө нутагт бол монголын ард түмэн дээд үед ямар байсан яг тэр янзаараа. Хүмүүстэй их сүсэгтэй, хүмүүсийн дотор орж ирээд дуудаад, хүндлээд л. Монголд бол ямар ч малчин айлд суугаад цай уучихна. Тэгэхэд хаашаа явж байна, юун хүн бэ гээд ярьдаг. Америкт бол жишээлбэл би нэг айлд танайд орж, цай ууя гэвэл тийм юм байхгүй шүү дээ. Барууны соёл өөрөө юм.

-Та монголчуудад хандаад юуг хэлэх вэ?

-Монголчуудыг харах нь ээ сайн хүмүүс. Баян хүмүүс их байгаа нь сайн. Баян хүмүүс баяжлаа гээд ганцаараа баярлаад суух биш олон нийтэд яаж тус хүргэх вэ гэж бодох хэрэгтэй байна. Зарим хүмүүс сайхан болно гээд зүтгэж, хичээж л байна. Сайн байна. Зөв замаар яваарай гэж хэлье. Зарим хүмүүс архинд ороод, ажилгүй сууж байна. Тэгж битгий яв. Өөрөө замаа олоорой. Эцэст нь монголчууд нэгэндээ хайртай, бие биедээ туслаад сайн замаар яваарай гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Эх сурвалж: eguur.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.