Одооноос хувьдаа онгоцгүй бол морь уяад ч яах юм, боллоо. Онгоцоор яадаг юм бэ гэж үү, морио дагадаг юм байгаа биз дээ.
Трэнд дэлгэрүүлсэн тэнэг баян уяач бол “Шунхлай” П.Батсайхан. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайханы Шоу халзан азарга
“Их хурд 9”-д түрүүлсэн мэдээ нисдэг тэрэгтэйгээ хамт нисэж байна. Гэзэг үс намируулан, наадмаар бараг бүтэн хаус биeдээ өмсөж зүүн гангарч явдаг энэ эрхэм энэ жил их даруухан Хүй 7 худагт алхаад байсан нь учиртай байж.

Онгоцтойгоо ирчихээд дээр нь үнэтэй алтадсан малгай өмсөөд, хөөрөг барьчихаар юм үзээгүй юм шиг харагдана л даа. Яг иж бүрэн хувцаслах үeдээ явдаг АТМ шиг бийлэгжүү, амьтны нүдний хор орчих гээд эднийхэн хэцүү хэцүү.

Түрүү магнайтай уяачид баяр хүргэe. МАК-ын гэр бүл өдрийн хоолондоо нисдэг тэрэг хөлөглөдөг. Eр нь нисдэг тэрэг манайхны баячуудын энгийн хэрэглээ, өнөөдөр гарч ирсэн юм биш.

Мэдээллийн эх сурвалж: Grandnews.mn












