Каназавагийн Бүх Японы Их сургуулийн аварга шалгаруулах тэмцээн 12 дахь удаагаа зохиогдлоо. Энэхүү тэмцээнд Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц түрүүлжээ.

Тэрбээр 100 хүүхдээс өөрийн ур чадвараараа тодрон гарч ирсэн нь энэ. Түүний хувьд өдгөө Японы дээд сургуулийн оюутан бөгөөд сумо бөхөөр барилдан багагүй хугацааг үдэж байна. Түүнийг Япон Улсын дэвжээнд Монголын нэрийг гаргах дараагийн залгамж халаа хэмээн олон нийт ярилцдаг.
Харин түүний дүү Ө.Пэрэнлэйжамц нь сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг. Тэрбээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан удаатай.













