Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хүчит 1024 бөх барилдаж байна. Тэгш ой тохиож байгаа учир Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Баттбаяр Сүхбат зэрэг бөхчүүд барилдаж цол чимгээ дуудуулахаар болсон.

Гэтэл эрэмбэний маргаан дэгдэж Сүхбат тайлбайг орхиж гарсан. Барууныг Бат-Эрдэнэ аварга манлайлсан бол зүүнийг Өсөхбаяр манлайлан гарсан юм. Энэ явдалд Сүхбатын охин ийнхүү тайлбар хийжээ. Тэрээр: Хууль дүрмээрээ, эрэмбээрээ бол аав маань (А. Сүхбат) баруун жигүүрт тэргүүлэх ёстой юм аа.

Гэвч бөхийн холбоо гэх үл бүтэх байгууллага байнга л өөрсдийн дураар бантан хутгаж өдийг хүртэл дураараа өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн утгагүй дүрэм гаргаж ирсэнийг ухаантай хүмүүс мэдэлгүй л яахав.
Үнэт ёс уламжлалыг санаатайгаар бусниулах нь ард түмнийг хүртэл төөрөгдүүлж талцуулж байдаг. 2-ын хооронд ёс заншлаа мэддэггүй хүмүүс хойч үедээ эвдэрхий уламжлал үлдээх ч аюултай. Xop xyтraж ханадаггүй уйддаггүй хүмүүс байх юм. Хэмээн бичжээ.













