Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Унгарын их дуулга тэмцээн Будапешт хотноо үргэлжилж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -81 кг жинд зодоглосон Саид Моллаи финалд Бразилын Гильерме Шмидттэй барилдан торгуулиар ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Өдгөө 30 настай Саид Моллаи Азербайжаны шигшээ багийн нэр дээр барилдаж эхлээд ийнхүү анхны медалиа авч байна.
2019 онд Монголын иргэншил авч Токиогийн олимпоос Монгол Улсын нэр дээр мөнгөн медаль хүртсэн Иран гаралтай Саид Моллаи энэ оны эхэнд Азербайжаны шигшээ багт барилдахаар болсныг зарласан юм.
Өнөөдөр Монгол улсаас таван бөх 3oдoглосноос
- Эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглосон Г.Одбаяр Гүржийн Лаша Шавдатуашвилид
- Л.Анхзаяа Казахстаны Данияр Шамшаевт
- -81 кг жинд зодоглосон Г.Болор-Очир Германы Тим Грамковт
- Эмэгтэйчүүдийн -63 кг жинд зодоглосон Б.Ганхайч Канадын Катерин Бошемин-Пинар
- -70 кг жинд зодоглосон Ц.Энхчимэг Бразилын Луана Карвальод я. лагдаж тус тус тэмцээнээ дуусгасан.













