ЗҮРХ, УУШИГНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЗОГССОН БАЙДАЛТАЙ БАЙНА ГЭЖЭЭ
Токио хотын дарга асан Йоичи Масузэ нөхцөл байдлын талаар твиттертээ бичжээ. Тэрбээр Абэг зүрх, уушигны үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна гэжээ.

Японд нас барсан нь албан ёсоор батлагдахаас өмнө энэ нэр томъёог ихэвчлэн ашигладаг гэж “BBC” хуудас мэдээллээ. Хоёр удаа б.уун д.уу гарсан ч эхнийх нь Абэг оноогүй, хоёр дахь сум нуруун тус газарт нь оносон гэж үзэж байна. Халдлага үйлдэгчийг баривчлахад огт зугтах гэж завдаагүй аж. Гэмт этгээд 41 настай. Японд 2014 онд энэ төрлийн гэмт хэрэг зургаан удаа гарч байсан бөгөөд АНУ-тай харьцуулашгүй бага тоо юм. АНУ-д 2014 онд 33599 удаа буу.тай хал.длага гарчээ.

АБЭГ АР ТАЛААС НЬ ХИЙН БyyAAP БyyДCAН ГЭЖ ЦАГДААГИЙН ЭХ СУРВАЛЖ МЭДЭГДЖЭЭ

Нара хотод аялж явсан Ирландын иргэн Роберт Пауэр нөхцөл байдлын талаар хэлэхдээ, “Хүмүүс сандралдаж, дөрвөн нисдэг тэрэг ирсэн” гэжээ. Японы парламентын дээд танхимын сонгууль долдугаар сарын 10-нд болно. Уг сонгуулийн кампанит ажлаар Абэ Нара хотод үг хэлж байсан юм. Абэг ар талаас нь хийн буу.гаар бууд.сан гэж цагдаагийн эх сурвалж мэдэгджээ. Төрийн албыг орхисон ч Абэ Японы хамгийн нэр хүндтэй улстөрч хэвээрээ байна.
ОРОН НУТГИЙН ЗАРИМ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ТҮҮНИЙГ ЗҮРХНИЙ ДУТАГДАЛД ОРСОН ГЭВ

Шинзо Абэ сурталчилгааны ажлаар явж байсан бөгөөд Нарагаас Токио руу явах ёстой байжээ. Гэвч хэргийн улмаас Токио дахь ажил цуцлагдлаа. Абэ галт тэрэгний буудлын гадаа сурталчилгааны кампанит ажлынхаа хүрээнд үг хэлж байсан бөгөөд б.уун д.уу сонсогдсоны дараа цагаан утаа гарчээ.
Шинзо Абэ ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан бөгөөд 2020 онд эрүүл мэндийн шалтгаанаар огцорсон. Орон нутгийн зарим хэвлэл мэдээлэл түүнийг зүрх.ний дутаг.далд орсон гэж мэдээлжээ. Мөн цээжиндээ эсвэл хүз.үүндээ б.уу.дуул.сан гэх мэтээр мэдээлж байна.













