Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл дараах байр суурийг илэрхийлжээ.
Сүүлийн үед Зариг.мн-ээр цар тахлын үед баяжсан мэтээр олон удаа давшлах боллоо. Эрүүл мэндийн салбарын сэтгэл сайтай эмч мэргэжилтнүүдийнхээ хамт хүн амын дунд 10 сар цар тахал гаргалгүй ажиллаж вакцтай золгуулсаныг ярьдаггүй юм гэхэд ядаж гүтгэмээргүй байна.
Хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар бичиж өгдөг. УИХ-ын гишүүний орлого нэмэгдэх боломжгүй л дээ. Хөрөнгө орлогын мэдүүлэгт гэр бүлийн орлого ордог. Миний 2-р ангиасаа хамт явсан хань минь өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг хүн. Гуравхан жил сайт ажиллуулаад ланд 300 хөлөглөчихсөн байхад хүний жилийн орлого нэмэгдэлгүй дээ.
Хүнс хэвлэл мэдээлэл барилга мал аж ахуйн бизнес эрхэлдэг миний нөхөр. Бид ЖДҮ Хөгжлийн банктай орооцолдож байгаагүй бас хүн шантаачилдаггүй хэмээн өгүүлжээ.

Харин үүний хариуд Зариг Өнөрөө ийнхүү бичив.
“Зүв зүгээр турах гээд ангайгаад явж байтал гатан ижий хилэгнээд эхэлж. Koвuдын жилд хөрөнгө, орлого нь нэмэгджээ гэхэд юундаа уурладаг юм бол.
ХУдлаа сүржигнэж хамаг бизнесүүд дампууруулж хаячихаад өөрөө баяжаад наассс. Koвuд гэж биднийг гэрт нь хорьж байгаад хандив, тусламж бүх мөнгийг ямар ч тендергүй зарцуулсан гэж бодохоор л …” хэмээжээ.













