Хү чирх ийлэгч… Ам зөрөхгүй гэр бүл гэж байдаггүй , арга ухааныг нь олоод сайхан амьдрах нь чухал.Харамсалтай нь зөрчлийн хууль бидний амьдралыг бүр дордуулчихлаа.
Алаг хоёр үрээсээ уучлал хүсэж байна.Аав нь элэг бүтэн өсгөж чадахгүй нь бололтой.Хайртай эгчийн чинь төлөө хувирашгүйгээр зогсохгүй бол өмрөөд үлдсэн Зөөсийг минь өөр хэн хамгаалах билээ. Зөндөө л зүйл хэлмээр байгаа болов ч зөвөөр ойлгох нь ховор болсон цаг дор , бусдын нүдэнд миний дүр төрх эхнэр хүүхдээ айлгадаг хүчирхийлэгч болон хувирчихлаа.Ийм өөдгүй нэр насан туршид минь арилахгүй.
Аливаа зүйл харагдаж байгаа шигээ байдаггүй болохоор өөрийгөө өмөөрөх бус зүгээр үнэнг нь хэлчихмээр байгаа ч үлдэх үрсийнхээ ирээдүйг бодож нэр цэвэр мөр бүтэн үлдээе. Миний туулсан зам дуулсан дуу бүхнээс ямар эр хүн болохыг бүгд мэднэ ээ.
Би хайртай бүхнээ гангаруулан чимэж явсан эр болохоос хүчирхийлж явсан түүх байхгүй.Тийм болохоор нарны дор эрх чөлөөтэй амьдардаг бас хуулиа мэднэ. Зүрх минь маш ихээр өвдөж байгаа.Зүгээр сайхан байсан амьдралыг ийм болгоход нөлөөлсөн хүмүүст хэлэхэд , алганы хонхорт үлдсэн усны дусал шиг нандин үрээсээ урваагүйнхээ төлөө ад үзэгдэж , хийгээгүй зүйлийнхээ өмнөөс хэлмэгдэнэ гэж байхгүй.
Биднийг зовоож намайг хү чирх ийлсэн цагдаа прокурорын ажилтан албан хаагчдад маш их гомдолтой.Айл өрх гэр бүлийг эвлэрүүлэн нэгтгэх байсан та бүхний ажил үйлс зөрчлийн хуулиасаа болоод бүүр эсэргээрээ эвдээд хохироочихлоо.
Төр засаг хүртэл өгөх одон шагналаасаа түтгэлзэж төвөгтэй адармаатай амьдралыг үүсгэсэн сэтгэцийн доголдолтой араншинтай хүн , ямар муухай балагтай зүйл бусдын амьдралд үлдээснээ хэзээ нэг өдөр ухаарах болтугай.”













