Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа Буянгийн Жаргалсайхантай уулзсан тухайгаа ийнхүү бичжээ.
Тэрбээр: “Ааваа энэ юун хүн юм бэ урлагийн ах юм уу гэнэ ээ хахаха. Шангриллад бид гурав уулзалдан өдрийн хоол идэж ажил ярьсан юм.Унаган хотын ах маань энэ жилийн төрийн их баяр наадмын шоу тоглолтыг “Хүй долоон худаг”-ийн дэнж дээр зохион байгуулахаар болж байгаа юм байна.
Монгол түмнийхээ сэтгэлийг хөглөж нүд баясгах том шоу тоглолтыг хийхэд энэ хүний мэдлэг үүрэг хариуцлага аргагүй хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Учир нь тэр дэлхийн хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрөгдсөн Boney M , Modern Talking , Scorpions , Филипп Киркоров зэрэг хамтлаг дуучдыг эх орондоо урин дуулуулж чадсан арвин туршлагатай хүн.
Тэгш 100н жилийн ой тохиож байгаа түүхэн арга хэмжээнд зориулж “Буян” Жагаа ах маань Солонгос улсын чадварлаг нэр төртэй хамтлагийг эх орныхоо хамтлаг дуучидтай нэгтгэн тоглуулах гэж байгаа мэдээг дуулгая даа.

Энэ их ажилд нь туслахаар уран бүтээлч миний бие хамтлаг дуучидаа зохион байгуулж , эх орныхоо түүхэн ойн арга хэмжээнд бие сэтгэлээ зориулана. Одоо Зөөсий энэ ахынхаа тухай маш мундаг мэдлэгтэй болсон.” гэв.













