Тоонот продакшны артистууд зургаадугаар сарын 4-нөөс эхлэн 21 аймгаар аялан тоглолтоо хийж буй.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус продакшны уран бүтээлчдийг хүлээн авч уулзсан байдаг. Энэ талаараа тэд өөрсдийн цахим хуудаснаа “Бидний Монгол орон даяар аялан тоглох ажлыг Монгол улсын ерөнхийлөгч талархан хүлээн авч амжилт хүслээ” гэжээ.

Тэгвэл тус тоглолтын үеээрээ Дижитал хамтлагийн Эрка тайзан дээрээсээ ноцтой унасан тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр: “Ховдод хоёр удаа ирж дуулсан хоёуланд нь тайзнаас унасан үзүүлэлттэйгээр энэ удаагийн аялан тоглолтыг үргэлжлүүлж байна” гэв.

.













