Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр шүүгчийн зүгээс шүүгдэгчид сүүлчийн үгээ хэл хэмээн түүнийг босгоход тэрээр. Энэ хүү хэрэгтэй маш их харамсаж хайртай найзийнхаа аминд хүрнэ чинээ сансангүй явлаа. Гэр бүлээс нь мөн энд байгаа бүх хүмүүсээсээ Бас Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна хэмээн 10 орчим минут уйллаа.
Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр хохирогчийн өмгөөлөгч “Нэр бүхий есөн гэрчийн өгсөн мэдүүлгээс дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Түвшинбаяр нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ тэнд байсан гэрчүүдийг өрөөнөөс гаргасан. Өрөөг дотроос нь цоожилсон. Мөн хэрэг үйлдэх явцдаа түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хүмүүсийг “Ойртвол ал.на шүү” гэх байдлаар занал.хийлсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Үүнээс харахад, гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг өөрөө санаатай бүрдүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэмт үйлдэл үргэлжилсэн хугацаа бидний тооцоолж байгаагаар 10-15 минут болж байна.
Хохирогчийн биед учирсан нэг төрлийн 21 удаагийн зулгаралт, ил харагдах гэмтлүүд нь гэмт хэргийн тоог илэрхийлж байгаа юм. Иймээс хүнийг санаатай алах гэмт хэргээр хуульчлах үндэслэл болно” гэлээ.
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2022.06.08/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.40 цагаас эхэлсэн. Өнөөдөр шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр болсон хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “Хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон.
Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлье.

Түүнчлэн Н.Түвшинбаяр талийгаач Э.Энхбат начныг Өмнөд Солонгост хийлгэсэн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн” хэмээн хэлжээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтын төлбөрийг насанд хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.













