• Latest
  • Trending
Тэрбумтан хосуудын Монголоор аялсан аялалын ярилцлага олон нийтийг гайхшруулав

Тэрбумтан хосуудын Монголоор аялсан аялалын ярилцлага олон нийтийг гайхшруулав

2022-06-07
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Тэрбумтан хосуудын Монголоор аялсан аялалын ярилцлага олон нийтийг гайхшруулав

by admin
2022-06-07
in ЯРИЛЦЛАГА
0
Тэрбумтан хосуудын Монголоор аялсан аялалын ярилцлага олон нийтийг гайхшруулав

Сатору, Акина хоёрыг Монголчууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан таних болсон билээ. Монголчуудыг багагүй хэлэлцүүлж, талцуулсан энэ хоёр хос аялагчтай уулзахаар Өвөр гүнтийн зусланг зорин очсон юм.

Учир юу гэвэл энэ сонирхолтой хоёр аялагчтай гар утас, интернэтээр холбогдох ямар ч боломжгүй. Тиймээс гадаадын 500 гаруй аялагчийг гэртээ хүлээн авч, үнэ төлбөргүй хонуулдаг Ж.Бэгзсүрэнгээр дамжуулан тэдэнтэй танилцах боломж олдсон юм. Бидэнд хэлмэрчилсэн Ж.Бэгзсүрэнгийн хувьд ярилцах бүртээ “Вооов” гэж уулга алдан, тэдэнд амжилт хүсч байлаа.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

Биднийг очиход Сатору “Сайн байна уу”, “Амар мэнд үү” хэмээн Монголоор мэндэлж угтсан юм. Тэд өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд замын машинд дайгдан Завхан аймгийн Тосонцэнгэлээс Хөвсгөл нуурын зүүн эрэгт хүрч, буцаад Архангай, Улаанбаатараар дайрч, Хэнтий аймгийн Дадал сумаар аялж, Багануур ороод хотод ирсэн тухайгаа газрын зураг дээр тайлбарлав.

Учир нь Японд байхад найзууд нь эдгээр аймагт заавал очиж үзэхийг санал болгосон гэнэ.

Тэд замын унаанд “Хамт дайгдаад явж болох уу” хэмээн асууна. Аялагч хос аяллын турш хэдэн километр явснаа тооцож үзээгүй ч өдөр бүр хэрхэн аялсанаа жижиг дэвтэрт тэмдэглэдэг аж.

Дэвтрийг нь сонирхвол жирийтэл бичсэн тэмдэглэлүүд ярайж, хавтаст нь эхийнхээ хэвлийд буй хүүхдийнхээ ургийн зургийг хадгалжээ. Сатору өнгөрсөн найман жилийнхээ аяллыг ийм таван дэвтэрт тэмдэглэж дүүргэжээ. Энэ жил эхэлсэн дэвтэр нь энэ аж.

-Монгол орноор аялах гэж хэр хугацаанд төлөвлөж, бэлтгэл базаасан бэ?

Сатору: Сайн байцгаана уу. Миний нэр Сатору. Миний эхнэр Акина. Эхнэр маань одоо зургаан сартай жирэмсэн. Би 26 настай. Харин эхнэр маань 32 настай. Монголчууд их найрсаг, сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Монгол бол дэлхийн номер нэг улс гэж хэлж чадна.

Биднийг монголчууд их найрсаг, зочломтгой хүлээн авсан.

Акина: Мөн дээр нь Монголын эмэгтэйчүүд их хүчирхэг. Учир нь тэд хэн нэгнээс хараат бус, өөрсдөө шийдвэр гаргаж чаддаг. Дэлхийн улс орнуудад эмэгтэйчүүд айгаад замд зогсдоггүй. Гэтэл монгол эмэгтэй шууд зогсч, бидэнд тусалсан. Бид их талархсан.

Дэлхийгээр аялж байхдаа Монголоор заавал аялна гэж бодож байсан. Гэхдээ их холуур аялж байсан юм байна. Сая цар тахлын дараа хил нээгдэхээр нь одоо л Монгол руу аялах ёстой гээд аяллаа эхэлсэн. Бид хоёр нэг их бэлтгэл базааж, Монголын талаар мэдээлэл хайж, судлаагүй. Харин цаг агаарын тухай харж байсан. Монголд хаврын улирал салхитай гэхээс дулаахан санагдаж байсан. Сая аяллын хугацаанд ч гэсэн цаг агаар тогтуун сайхан байлаа.

-Сатору 2014 оноос найм дахь жилдээ аялж байгаа гэсэн үү. Дэлхийн хэдэн орноор аяласан бэ?

Сатору: Би 18 настай байхдаа анх Японоос хоёр сарын Хятадын визтэй аяллаа эхэлсэн. Тэгээд Хятад улсын Шанхай хот болон Хонгконг, Тайланд, Камбож, Лаос, Бангладеш, Энэтхэг, Нипаль, Казахстан, Киргизстан, Туркменистан, Узбекистан, Иран, Армени, Орос, Финланд, Норвеги, Канад, Алеска гэх мэт дэлхийн 45 орноор унадаг дугуй, завиар, явган замын унаанд дайгдан аялсан.

-Тэгж явахдаа эхнэртэйгээ танилцсан гэсэн үү?

Сатору: Тийм ээ. Аяллынхаа явцад гэр бүлийн хүнтэйгээ танилцаж, хоёр сар сайхан найзалж байгаад гэр бүл болсон.

Японоос Иран хүртэл замын унаанд дайгдан очиж байсан. Өвөл Орос болон умард Европын орнуудаар дугуйгаар явж Канад руу нисч хүрсний дараа Аляска руу дугуйгаар очин, Юкон голоор сэлүүрдэн, Канадын Арктикийн эскимо хүмүүстэй хамт өнгөрүүлэх зэргээр таван сар Канадаар явж байхдаа тэнд Акинатайгаа гэрлэсэн юм.

Бид хамтдаа Аргентинаар дугуйгаар аяллаа үргэлжлүүлсэн. Цар тахлын улмаас хоёр жил аялахгүй байж байгаад Монголд нэг сар аялахаар ирсэн.

-Хөвсгөл, Хэнтийн байгаль япон найзуудынх нь хэлж байсан шиг байж чадав уу?

Акина: Тийм байсан. Хөвсгөл нуурын уснаас өдөр бүр ууж, нэгэн цул болсон. Маш их байгалийн эрчим энергитэй байсан. Байгаль эх өөрөө хүнийг хайрлаж, энэрч байгаа нь мэдрэгдсэн. Онон голын эрэг дээр майхнаа барьж, их тайван тогтуун мэдрэмж авч, байгалийн үзэсгэлэн маш сайхан санагдсан.

Японд үзэсгэлэнтэй сайхан байгальтай газар олон бий. Гэхдээ Монгол орон илүү алсыг харах боломжтой, өргөн уудам тал нутгаараа ялгаатай. Аливаа юмны ард нэг зүйл нуугдчихаар харж чадахгүй шүү дээ. Монголд бүх юм цэлгэр, уудам санагдаж байна.

Тэд дэлхийн бүх хүнтэй найзалж, нөхөрлөх зорилготой. Хосууд үxэн үxтэлээ хамтдаа аялж, үүнийгээ ертөнцийг таних амьдралын зорилгоо болгосон тухайгаа ярьж байв.

Тэднээс аяллын зорилгыг нь асуухад Сатору “Гол нь бид амьд байна. Тиймээс энэ дэлхийн хүмүүс их найрсаг гэдгийг харуулах боломж гэж үзсэн учраас аяллаа эхлүүлсэн. Олон орны соёл иргэншил байгаа ч дэлхийн бүх хүн найрсаг гэдгийг харуулахыг зорьж буй. Аялалдаа хэрэглэж буй майхнаа хүртэл Японы нэг компани дээр очиж “Би ийм аялал хийх гэж байна. Надад майхан бэлэглэж чадах уу” гэхэд бодож байгаад шийдвэр гаргаж, надад бэлэглэсэн” гэлээ.

Аялагч хос Монголд ирэхийн тулд PCR шинжилгээ өгөх, онгоцны билетийн зардалд л мөнгө зарцуулжээ. Ус худалдаж авахад хүртэл мөнгө зараагүй, хүмүүс сайн сэтгэлээр өгдөг тухай ярьсан юм. Сатору “Мөнгө гэдэг зүйл өөрөө хана үүсгэдэг. Ийм хананд тулж очоод, өөрийнхөө амьдралыг зогсоомооргүй байна” хэмээн хариулсан юм.

Акина: Дэлхий энх тайван байх нэг үндэс нь улс орны хүмүүс бие биетэйгээ найрсаг, нөхөрсөг байх. Хэдийгээр өөр өөр үндэстэнүүд байгаа ч бие биенээ ойлгож, хүндэлдэг байх нь их чухал. Аяллын зорилго бол дэлхий амар амгалан гэдгийг харуулахыг хүсч буй юм. Д а й н г ү й байх нь сэтгэл амар амьдрах үндэс гэж бодож байна.

-Эхнэртэйгээ хамт энэ аз жаргалыг мэдрэх нь юутай ч зүйрлэшгүй аз жаргал мөн биз?

Сатору: Би 18-21 нас хүртлээ ганцаараа аялсан. Гэр бүлээрээ аялаад таван жил болж байна. Цаашдаа ч бид үxэн үxтэлээ хамт аялна гэж боддог. Хүн ганцаараа аялахад галзуу ч юм уу этгээд байж магадгүй. Хамтдаа аялж, аз жаргалаа хуваалцах нь их чухал юм.

Эхнэр маань жирэмсэн учраас унадаг дугуй унаад, хурдан аялж чадахгүй. Тиймээс тайван, явганаар аялж байгаа юм.

Аялагч хосууд Монголд ирээд олон нийтийн сүлжээгээр “од” болсон тухайгаа замд таарсан ганц нэг хүнээс сонссоноо хэлсэн юм. Тэдний аяллын бэлтгэлийг сонирхвол цүнх, майхан, аяны хөнжил, тэмдэглэлийн дэвтэр, жижиг тогоо, сойз, газрын зураг.

-Хөл нүцгэн аялж байна гэхээр монголчууд гайхаад байна л даа?

Сатору: Бразилын ширэнгэн ойд аялж байхдаа хүмүүс гуталгүй хөл нүцгэн амьдардагийг олж мэдсэн. Тэндэхийн хүмүүс хаана өргөс байгааг мэддэг. Мөн ан хийдэг. Тэнд байхдаа ингэж хөл нүцгэн явах боломжтой юм байна, байгалийн энергийг шууд хөлөөрөө авдаг юм байна гэдгийг ойлгосон.

Гурван жилийн өмнөөс хоёулаа Япондоо хөл нүцгэн амьдарч эхэлсэн. Сая Монголын Хөвсгөл, Хэнтийн үзэсгэлэнт байгальд очихоороо хөл нүцгэн алхсан. Хучилттай зам дээр табчик буюу хөнгөн гутал өмсдөг. Японы уламжлалт, сүрлээр гутал хийж өмсдөг. Япончуудад хөл нүцгэн явдаг уламжлал байхгүй ч аль болох байгальд ээлтэй гутал хийж өмсдөг байсан.

Миний хувьд цаашдаа хөл нүцгэн явахын ач тусын талаар ном бичихээр шийдсэн. Энэ шийдлээ өөрсдөө амьдрал дээр туршихын тулд сайн талыг олж илрүүлсээр байна. Нэгдүгээрт, байгаль дээр яг хаана гишгэж байгаагаа мэддэг болно. Гуталтай хүмүүс хамаагүй явдаг бол хөл нүцгэн алхах нь байгальд илүү энэрэнгүй хандаж буй гэсэн үг. Байгалиас шууд энергиэ авдаг, хүний хөл хөлөрч, чийг татахгүй хуурай байна гэх мэтчилэн сайн талтай.

-Акинагаас нэг асуулт асуучих уу. Сатору гэх энэ залууд хэрхэн татагдаж, энэ аяллыг хамт эхлүүлсэн юм бэ?

Акина: Би өөрөө аялах дуртай. Өмнө нь ганцаараа Австрали, Канад, Герман гээд олон орноор богино хугацааны аялал хийдэг байсан. Бид Канадын жижиг арал дээр танилцсан. Тэр арал дээр олон хүн байдаггүй.

Гэтэл нэг залуу гараараа даллахад нь нутгийн уугуул иргэн гэж бодсон. Тэгээд Саторутай уулзаж ярилцаад, хэдхэн цаг болсны дараа хоёулаа Токио хотоос ирсэн, дундын танил найзуудтай, аялах дуртай гээд ижил сонирхол ихтэйгээ мэдсэн.

Нэгэн үдэш намайг түүдэг ил галд загас шарж идэхдээ урьж, тэр мөчөөс хүн аз жаргалыг ийм энгийн зүйлээс мэдэрч болдог юм байна гэдгийг ойлгож, аяллаа эхлүүлсэн.

-Монголд дахин ирж аялах уу?

Акина: Монголд дахин ирнэ. Бид дэлхийгээр аялах аяллаараа заавал дайрах болно. Бид цаашдаа дэлхийн хүмүүсийг ирүүлдэг айл болно. Бид Арктикт ойрхон Канадын нутагт амьдарна.

Тэндээ жижиг модон байшин барьж, гэртээ хүүхдээ төрүүлнэ. Орчин үеийн эмнэлгийн тусламж авахгүйгээр өөрсдөө уншиж судалж, хүүхдээ төрүүлэх төлөвлөгөөтэй байна. Тэрнээс өмнө энэ бүх аяллаа хийж дуусгана.

Сатору: Бид 17 хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байна. Зарим хүүхдүүдээ бид үрчилж авна. Тэгээд том гэр бүл үүсгэх хүсэлтэй. Өнөр өтгөн гэр бүлээрээ дэлхийгээр аялахыг үгүйсгэхгүй.

Аяллын туршид тааламжгүй харилцаатай хүмүүстэй таарч байв уу гэхэд Сатору ‘Хэзээ ч үгүй’ гэж эргэлзэлгүй шууд хариулав. Тэрбээр “Өдөр бүр гайхамшгийг мэдэрдэг” хэмээн инээмсэглэв.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.