Нийтийн дууны нэгэн тод хоолой бол яах аргагүй дуучин Төрмандах билээ. Тэрээр өөрийн цангинасан хоолойгоор хэдийн байр сууриа олчихсон нэгэн. Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг, Магсаржавын ая Зүүдэн бороо, аархал, гээд ард түмний хайртай олон дууг амилуулсан.

Түүний хань мөн л дуучин, Гансувд билээ. Хос хоёр хамтран уран бүтээлээ хүргээд багагүй хугацааг өнгөрөөж буй. Анхнаасаа ийм сайхан дуулдаг эхнэртэйгээ дуулахгүй гэж хэлцэх хүмүүс ч байдаг. Харин хэдхэн хоногийн өмнө дуулсан нэгэн тоглолтон дээр

Дуучин маань согтуу байна уу даа гэж харагдсан бөгөөд дуугаа дуулж бараг чадахгүй байдалд хүрсэн тухай үзэгчид нь бичжээ. Харин угын сайхан хоолоотой, нуруутай хань нь болох Гансувд нөхрөө дуугаараа авч гаржээ. Магадгүй дуучны маань биеийн байдалд сайнгүй ч байсан юм билүү. арай ч алтан тайзан дээрээ corгтyy гарах хүн биш гэдгийн үзэгчид, сонсогчид нь андахгүй билээ л.

Түүний хэвлэлд өгсөн нэгэн сайхан ярилцлагыг хүргэе Дуулсан дуу хит болоход яг ямар мэдрэмж төрдөг болоо?
Хоолойн чадлаараа “аархсан” дуучин Э.Төрмандах
-Сайхан даа. Ер нь дуу хит болно гэдэг хувь тавилан гэж би боддог. Нэг дуу дуулаад л энийг би хит болгоно гээд мөнгө цацаад л зохицуулчихдаг юм биш. Сонсогчид хамгийн шударга шүүгчид байдаг юм. Бас хэчнээн сайхан хоолойтой ч өөрийн дуугаа олохгүй бол тэр дуу замхраад алга болчихно гээч.

Миний “Зүүдний шувуу шиг бүсгүй” дууг хүмүүс их сайхан хүлээж авсан. Хийсэн ажлынхаа үр дүнг амсаж байгаа болохоор сайхан байлгүй яахав. Илүү сайныг хийнэ л гэж боддог юм билээ.













