Иргэн Чингис хаан гэх залуу сурагч охинтой үнсэлцэж буй стори хийжээ!!! Түүний эхнэр саяхан нярайлсан юм…

Мөн тэрээр 19 настай охинтой мөн хайр дурлалын холбоотой болсноо ч зарлаад амжсан юм.

Хаантаан хэмээн хөөргөх нэгэн байхад, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгийг нь сонсоод бухимдах нэгэн ч байдаг. Түүнийг эхнэрээ хаяж явсан талаар нилээд шуугисан.

Учир нь дөнгөж төрсөн эхнэр хүүхэд дээрээ очихгүйгээр 18 настай Хонгорзул гэх эмэгтэйтэй хайр сэтгэл ярьж, зураг хөргөө олон нийтийн сүлжээнд тавьж, тэр бүү хэл насны ханиа олсон хайраа олсон гэж бичлэг тавьж байгаа нь олон хүний бухимдлыг төрүүлээд авсан.
Олон нийт дургүйцэж эхлэхэд тэрээр энэ замбараагүй хайр сэтгэлийнхээ талаар: Би Хонгорзулдаа хайртай, Анхжинтай хайртай, Алтантуяадаа хайртай, Мэргэн, Цэцэн хүүдээ хайртай би бүгдийг нь хаяхгүй гэж бичлэг оруулж байсан юм.

Тэгвэл өнөөдөр Хонгорзултайгаа хайр дуулан Мэргэн Анхжин хоёрыг эргэж очлоо. Өмнө нь амьдрал зохиож нэг хүүг хагас өнчин өсгөж байгаа тэрээр дахин нэг хүүхдийг өнчрүүлж, аавыгаа хүлээх сэтгэлийн хүлээсэнд оруулж байгаа нь түүнийг ямар хүн бэ гэдгийг харуулах мэт.

Харин тэрээр энэ үйлдлээ бидний харилцаа та нарын бодож байгаа шиг биш. Бид бол шал өөр ертөнцийн хүмүүс ,бидний харилцаа хаа хаанаа хэвийн байгаа гэлээ.

Тэгвэл түүний дараагийн хайрын холбоос нь сурагч охин сонгогдсон бололтой… Сар ч хүрэхгүй хугацааны өмнө Хонголзул гэх охиныг Бидний дунд ямар ч хайр дурлалын харилцаа байхгүй ээ, Энэ бүхэн зүгээр л Сошиал драма хэмээн пост оруулж байсан.
Тэрээр өөрийн цахим хуудсанд түүнтэй үнсэлцэж буй стори хийж хайртай гэдгээ зарлаад байна. Цахим хуудсанд багагүй олон дагагчтай тэрбээр энэхүү үйлдэл олон нийтэд таалагдсангүй бололтой.

Үүний эсрэг Чингисхаан гэх залуу Эрчүүд л буруутдаг! Эмэгтэйчүүд тэгээд ямар ч бypyyгүй юу? хэмээн өөрийнхөө хийсэн үйлдлийг өмгөөлж өдөр шөнөгүй лайв хийж сууна..














