Иргэн О.Осоржамаагийн тухай мэдээлэл цахим ертөнцөд гараад буй.
Тодруулбал түүнийг ХЗДХ-ийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн нүүрэн дээрх мэнгийг хяналтын камер гэж давтан хэлсэн шалтгаанаар Зөрчлийн хуулиар нэг сар хоригдсон гэх агуулга бүхий мэдээлэл гараад байсан.

Тэгвэл бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад ” Энэ мэдээлэл бол буруу ташаа мэдээлэл байна.

Иргэн О.Осоржамааг хорьсон талаар мэдээлэл ирээгүй” гэв.

.

.












