Өчигдөр /2022.05.28/ зохион байгуулагдсан “999 fight night” халз тулааны үеэр Мэргэжлийн бокст хүч үзэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Ширэн бээлий клуб, “Zorky MMA” багийн холимог тулаанч З.Шинэчагтагыг тулаанд дуудаж, зо.д.но хэмээлээ.

Тэрбээр, “Шинээ энд байхгүй байна. З.Шинэчагтага бид хоёр маргалдсан байгаа. Би түүнийг мэргэжлийн боксоор тулаанд дуудаж байна. Түүнийг ард түмний нүдэн дээр зодмоор байна. Хэрэв надтай тулалдахыг хүсч байвал хараарай” гэжээ.
.
.














