• Latest
  • Trending
Намайг одон авах ёсгүй гэж хэл ам хийсэн хүмүүсд тайлбар хийе…

Намайг одон авах ёсгүй гэж хэл ам хийсэн хүмүүсд тайлбар хийе…

2022-05-28
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Намайг одон авах ёсгүй гэж хэл ам хийсэн хүмүүсд тайлбар хийе…

by admin
2022-05-28
in ЯРИЛЦЛАГА
0
Намайг одон авах ёсгүй гэж хэл ам хийсэн хүмүүсд тайлбар хийе…

Иргэн Э.Цэрэндолгор өмнө минь сууж байна. Цэнхэр үс, цэнхэр хумс. Үсээ донжтой гэгч нь босгож, хагалжээ. Энгэр дээр нь гурав хоногийн өмнө Ерөнхийлөгчөөс гардаж авсан “Эхийн алдар” одон гялалзана. Хувь амьдралыг мэдэхгүй хэн бүхэн гэнэтхэн одон авах болсонд нь гайхаж байсан билээ. Одоо тэгвэл эргэлзээгээ тайлцгаая.

-ОХИНЫГ МИНЬ ТАВАН НАС ХҮРТЭЛ НАДАД ҮРЧЛҮҮЛЭЭГҮЙ- -Юуны өмнө “Эхийн алдар” одонгоор энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. -Намайг дэмжиж, талархлын захидал илгээж байгаад маш их баярлаж байна. Бас маш олон хүнээс утсаар мэндчилгээ авсан. Бүгдэд нь баярлалаа. Би 15 жилийн өмнө дөрвөн хүүхдийн ээж болсон. Зарим хүмүүс намайг ганцхан Нямка гэдэг хүүтэй гэж бодож байсан юм шиг байна. Харин зарим нь яахаараа энэ олон жил Алдарт эхийн одон аваагүй юм хэмээн гайхаж байх шиг байна. Гайхах олон шалтгаан байгаа нь манай хуульд байх шиг ээ. Би яах аргагүй дөрвөн хүүхэд өсгөсөн. Нарийн тайлбарлах юм бол, шүүхээр дөрвөн хүүхдийн ээж гэдгээ нотолж, “Эхийн алдар” одон авлаа.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-Охин өргөж авсныг тань хүмүүс тэр бүр мэддэггүй. Ер нь яагаад хүүхэд үрчилж авах шийдвэр гаргасан юм бэ? -2005 оны нэгдүгээр сарын 10-нд гудманд хаягдсан дөрвөн сартай охиныг өргөж авч байлаа. Бичиг баримт, захидал гээд бүх юмтайгаа л байсан. Ээж нь аргагүйн эрхэнд охиноо орхисон талаараа захидалд бичсэн байдаг. Тэр үед миний хоёр дахь хүү Далайхүү ой хүрэх гэж байсан. Би ч Далайхүүгийн маань дагуулж ирсэн Далайхишиг байна гэж бодсон. Учир нь би Далайхүүгээ тээж байх үедээ хоёр ихэр хүүхэд олжээ гэж зүүдэлж байсан юм. Тэр ч утгаараа ингэж л ирэх учиртай байсан юм байна гэж бодсон. Тэгээд гэртээ авч ирээд хоол өгч, усанд оруулаад, цагдаад мэдэгдсэн. Үүний дараа өргөж авах процесс эхэлсэн дээ. Эхлээд ямартай ч цагдаагаас тодорхойлолт авсан. Тухайн үед нөхөр маань гадаадад байсан тул ганцаараа үрчилж авч болдоггүй. Эмнэлэгт үзүүлж, хэсэг хугацааны дараа дахин хөөцөлдтөл гадаад хүнтэй суусан тул хүүхэд үрчлүүлэхгүй гэх асуудал яригдсан. Үрчилж авч чадахгүй байхтай зэрэгцээд охины маань бие тааруу байлаа. Зүгээр байж байгаад л хөхрөөд уначихна. Би учрыг нь ойлгохгүй. Тэгээд ой өнгөрч байхад нь охиноо, ахтай нь хамт цэцэрлэгт өгсөн юм. Харин нэг өдөр цэцэрлэгээс нь залгаад, “Танай охин ухаан алдаад уначихлаа. Тэгэхээр танай охиныг цэцэрлэгт дахиад авахгүй” гэсэн. Нөхөр бид хоёр охиноо аваад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлсэн. Охинд минь 7-8 төрлийн зүрхний гажиг хавсарсан, зүрх нь биенийхээ нөгөө талд байна гэсэн. Дээрээс нь зүрхний цоорхойтой, ховдол нь асуудалтай юм байна хэмээн миний ойлгохгүй их олон юмыг эмч хэлсэн. Эрүүл мэндийн асуудалтай гэдгийг нь ой дөнгөж гарч байхад мэдсэн. Эмч нар шаталсан 2-3 хагалгаанд орох ёстой, нэн даруй гадагшаа явах ёстой гэсэн зөвлөгөө өгсөн. Тухайн үед манай улсад энэ төрлийн хагалгаа хийгддэггүй байсан. Тэгээд нөхөр зүрхний хагалгаа гадаадад хийгддэг юм байна. Их өндөр төлбөртэй байдаг юм байна. Бид хоёр бараг дийлэхгүй юм байна гэдгээ мэдсэн. Улмаар гаднын ивээн тэтгэгч байгууллага хайсан.

Ер нь бол тухайн үед зүрхний хагалгааг ой зургаан сар дотор хийх ёстой гэж байсан. Даанч охины маань нас хоёр гарч байхад нэгэн клубээс “Зүрхний хагалгаанд орох хүүхдийн тоонд танай хүүхэд багтлаа” гэсэн мэдээ ирүүлсэн. Нөхөр бид хоёр оройтсон байсан ч хамаагүй хагалгаанд оруулах нь зөв гэж шийдвэрлэсэн. Охин маань эхнийхээ хагалгаанд орсон. Хагалгаа нэлээн хүнд болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа зүрх нь зогсоод, механик ажиллагаа хийсээр байгаад охиныг сэхээ оруулсан. Охин маань 14 хоног 40 хэм халуураад мөсөн дотор унтаж байгаад гарч ирсэн. Түүнээс хойш өнчин тархи нь үхжээд, хүний хараат болсон.

Хүмүүс мэддэггүй. Ер нь бол хүмүүс, биенийхээ амьдралыг мэдэхгүйгээр маш их шүүдэг. Хүмүүс миний тухай мэддэг гэдэг. Гэхдээ намайг охин өргөж аваад, охиныхоо төлөө явж байсныг мэдээгүй. Гэхдээ энэ асуудал биш. Хамгийн гол асуудал нь би охиноо үрчилж авч чадаагүй. Охиныг таван нас хүртэл нь надад үрчлүүлээгүй шалтгаан нь би гадаад хүнтэй суусанд л байсан. Эд эрхтнийг нь зарчих вий гэсэн болгоомжлол байсан юм шиг байна лээ. Над дээр шалгалт хийсэн гэх юм билээ. Тэгээд таван настайд нь маш их хөөцөлдөж байж , өөрийн нэр дээр болгосон. Цэрэндолгорын Далайхишиг нэртэй болсон гэсэн үг. Энэ хугацаанд бид хоёрыг хүлээж авдаг эмнэлэг байгаагүй. Яагаад гэвэл овог нь зөрдөг. Энэ хугацаанд миний охин хүүхдийн тэтгэмж гэж юм авч үзээгүй. Охиныг асарсны тэтгэмж гэж авч үзээгүй. Тэгээд охин маань 2013 оны арванхоёрдугаар сард есөн настайдаа нас барсан.

-Эцсээ хүртэл явсан байна нь ээ? -Ухаангүй болчихсон хүүхдийг асрах маш хэцүү. Энэ хүүхдийг хаа нэгтээ аваачаад орхих, хүүхдийн асрах газар хүргэж өгөх ёс зүй, ухамсар надад байгаагүй. Охиныгоо олсноос хойш би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай их ярьдаг болсон. Тэр үед ихэнх эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ил гаргадаггүй байсан. Ихэнхдээ ээжийг нь буруутгадаг учраас. Хувь заяагүй, сав муутай, удмын өвчинтэй гэх мэтээр хүмүүс хоорондоо талцаад хүүхдийн хувь заяаг шууд хөсөр хаядаг. Охин минь миний нэр дээр шилжээгүй олон жил болсон ч гэсэн, албан ёсоор гэр бүлд минь ирээгүй ч гэсэн бид орхиогүй. Болохоос болохгүй хүртэл явсан.

-“ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ”-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ- -Одон аваад зогсож байхдаа та охиноо бодов уу. Тэр мөчид яг юу бодогдсон бол? -Болох ёстой юм л болж байна гэж бодсон. Их хоцорч авч байгаа юм шиг санагдсан. Би баярласан. Нөхөр маань ч баяр хүргэсэн. Харин одонгоо авах гээд оронд төрийн дууллаа сонсоод сууж байхдаа огшсон, догдолсон. Уйлчих гээд байгаа юм шиг. Гарч ирсний дараа нөхөр маань “Их гоё гялалзаж байна” гэж хэлсэн. Ер нь одон авахад хамгийн түрүүнд ээжийгээ боддог юм байна. Ээж минь мэдсэн бол гэж. Бас дээрээс нь охиныгоо бодсон. /уйлав/ Гэхдээ инээд хүрээд л байсан. Гарч ирчхээд тачигнатал инээд алдаад байсан. Хүн чинь тэгээд их сонин байдаг юм байна.

-Охиноо дөрвөн сартайгаас нь хойш өсгөсөн гэдгээ шүүхээр нотолж байж одонгоо авсан гэж ойлголоо. Энэ процессын талаар дэлгэрүүлбэл? -23 жил ажиллачихсан хэрнээ дөрвөн хүүхэд өсгөсөн гэдгээ нотолж чадахгүй болохоор улсад хадгалуулсан мөнгөө ч буцааж авч чадахгүй болох юм. Тэр нь тэтгэвэр нэрээр ирж байгаа. Дөрөвхөн сартайгаас нь өсгөсөн охиныг маань монголын хууль миний хүүхэд биш гээд буй тул эцэст нь шүүхэд хандсан. 2021 онд шүүх хурал болж, дөрөвдүгээр сард намайг Далайхишигийн ээж мөн гэдгийг шүүх баталсан. Охиноо дөрвөн сартайгаас нь хойш өсгөж буй гэдгээ би гэрчүүдээр, зургуудаар, нотолсон доо.

-Таныг одон авсны дараа адил төстэй кэйстэй ээжүүд холбогдсон гэсэн. Тэгэхээр алдаа яг хаана байна вэ? -Эхчүүдийг алдаршуулаад “Эхийн алдар” одон өгч буй нь сайхан хэрэг. Гэхдээ дөрвөн хүүхэд гаргасан, өсгөсөн эхэд энэ одонг шууд өгдөг байх хэрэгтэй. Гурван настай хүүхдийг үрчилж аваад хүн болгож байгаа ээж бол хөдөлмөрөө тэнд зарж байгаа. Тэгэхээр гурав хүртэлх насанд нь үрчлэн аваагүй учир одон олгохгүй гээд тэр хүнийг хохироож болохгүй.

Өнөөдөр над руу нэг ээж бичсэн байна лээ. Хүүхэд нь 16 насандаа хүүхэд нь золгүйгээр бусдын гарт нас барсан. Хүүг нь нас барах үед бага хүүхэд нь гараад ой хүрээгүй байсан учир хүсэлтийг хороо нь хүлээж аваагүй. Заавал хэн нэг нь эрстэх ёстой юм уу. Энэ ээж хүүхдээ 10 сар тээгээд өсгөсөн байна шүү дээ. Тэгээд энэ хүн надаас “Би яах вэ эгчээ” гэж асуусан. Танай хүүхэд нас барчихсан юм чинь гээд ээжийг нь тавлаж болохгүй ээ. Монголд одон медалиас гадуур үлдээд байгаа тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгож чадахгүй байгаа олон ээжийн өмнөөс хууль боловсруулж байгаа хүмүүст хэлмээр байна. Энэ асуудлыг яаралтай анхаараач ээ. Нэн ялангуяа Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гэдэг хүнд хэлэхэд хөрснөөс тасарсан сансрын юм яриад байхын оронд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-ийг эргэж харж, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ эмэгтэйчүүдийн байдлыг сайн хараач ээ. Эмэгтэй хүн дөрвөн хүүхэд гаргачхаад 23 жил ажиллах боломжгүй. Энэ хугацаанд нийгмийн даатгалаа тодорхой хэмжээнд төлөөд байх юм бол 55 настайдаа тэтгэвэрт гарч болох л байх. Гэхдээ өнөөдөр хүмүүс Нийгмийн даатгалаа сайн дураараа төлөх ч боломжгүй байна. Монголын нийгмийн амьдрал ямар болж байгаад хар л даа. Төрөөс ээжүүдэд 50 мянга өгч байна. Яг үнэндээ 50 мянга сарын хэрэглээний живх ч авч хүрэхгүй мөнгө. Ийм байхад яаж Нийгмийн даатгалын мөнгө улсад тушаах юм. Тэгэхээр эргэж харах хуулиуд байна аа.

Бидний амьдрал богинохон. Өөр шиг чинь залуу байхдаа тэр тухай боддоггүй зүгээр л урдах ажлаа гялалзтал хийдэг байсан. Юун тэр тэтгэвэр, тэтгэмж. Юун Алдарт эх гэж боддог давлиун явлаа. Гэтэл энэ чинь миний амьдралын цаашдын хоёр дахь үеийг шийдэх маш чухал асуудал болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд би шүүхээр ороод үнэнээ нотолсон. Нотолж чадахгүй, учраа олохгүй хорооны хаалга мөргөөд явж байгаа маш олон ээж байна. Ээжүүд минь та бүхэнд боломж байгаа шүү гэж хэлмээр байна.

-ЦЭНХЭР ӨНГӨ НАДАД ХҮЧ ӨГӨӨД БАЙГАА ЮМ ШИГ…- -Та хүүхдүүдийнхээ тухай яриач. Хаана, хаана явна? -Миний хамгийн том хүү Нямдорж Финланд улсад сурсан. Олон улсын хөтөч нэртэй олон улсын аврах ажиллагааны багийн мэргэжилтэн гэсэн үг. Монголд байхгүй онцгой мэргэжилтэй хүн. Тэр бүр холбоотой биш байна. Том хүү маань хоёр охинтой. Харамсалтай нь би тэдэнтэйгээ уулзаж байгаа юм алга. Амьдралын янз бүрийн ээдрээнээс болоод охидтой уулзахгүй байгаа. Гэсэн ч тэд миний зүрх сэтгэлд үргэлж байдаг. Цаг хугацаа бидэнд уулзах, хэн хэнийгээ зөвөөр ойлгох боломжийг олгох байх. Одоохондоо надад бол тийм боломж нь алга. Миний дунд хүү Нидерланд улсын урлагийн сургуульд сурахаар бэлдэж байгаа. Удахгүй шалгалт өгнө. Шалгалт өгөх эсэхийг мэдэхгүй байна. Гурав дахь хүү маань “Ecu” гээд Англи сургуульд сурдаг. Энэ хоёр хүүгийн дунд охин маань байсан юм. Тэр маань өнөөдөр байсан бол 17 настай, гялалзсан хөөрхөн охин явж байх ёстой сон.

-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ аль болох ойр байхыг хичээдэг. Харин та одоо эсрэгээрээ. Том хүүгээсээ хол хөндий байх өөрт тань хэцүү байдаг уу? -Үгүй. Хүн үзэх ёстой юм үзнэ. Туулах ёстой юмаа туулна. Мэдээж шаналах үе байна. Бүх юм ухамсартай, далд сэрэхүйтэй холбоотой. Хүн хэзээ ч үүссэн үндсээ үгүйсгэж болохгүй. Цэцэг нь хөөрхөн шүү гээд үндсийг нь цавчаад байж болохгүй. Ерөөсөө л энэ. Цэрэн гэдэг хүнийг муухай харагдуулах ажиллагаанд миний гэр бүл маш их ашиглагдсан.

-Та цэнхэр өнгөнд их дуртай юм байна. Нөхөр тань хүртэл одон аваад гарч ирэхэд тань цэнхэр өнгийн цэцгийн баглаа өгсөн байсан. Энэ өнгөнд хэзээнээс тэгтэл сэтгэл татагдах болов? -Цэнхэр их хүчтэй өнгө. Зарим хүмүүс хүйтэн өнгө гээд байдаг юм. Хүн яаж харахаас л шалтгаална. Надад хүчтэй өнгө санагддаг. Уйдахгүй байна. Надад цаанаасаа хүч өгөөд байгаа юм шиг санагддаг. Бас дээрээс нь энэ өнгө надад их зохидог. -Ярилцсанд баярлалаа.

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: eguur.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.