СЭМҮТ-ийн эмч ‘Үнэн ба зөв’ намын дарга А.Отгонбаатарыг эмнэлэгтээ хэвтэхийг санал болгожээ. Тодруулбал Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар үг хэлэх үеээрээ ийнхүү ярив.

Тэрбээр: “Нийгмийн улс төрийн хүрээнд сайн менежер бусад намуудын мөрөөдлийн генсек бол Д.Амарбаясгалан болчихоод байна. Ийм толгойтой хүнээр генсек тавьчихвал манай нам а ла х гээд байна.
Миний ярьж байгаа зүйл нь тогтолцооны өөрчлөлтийг бид хийхийг намын хувьд дэмжиж байна. Удирдах зөвлөлийнх нь дарга нь байдаг гэж байна. Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүн бол сайн менежер. Манай Өвөрхангай аймгийг тодорхой хэмжээнд хөгжүүлсэн.
Ард түмнээс асууя, ард түмэн юу гэж байна, нийгэм юу хүсч байна тэгвэл бид хийе гээд байх юм. Энэ нийгэм чинь 76-ийн тоог 20 болгоё гэж хүсч байна. Бид нар эндээ та нар зоригтой яваад сайн үр дүнгээрээ ойлгуулна уу гэхээс нийгэм өнөөдөр талхны үнэ асуувал жирийн иргэн, сурвалжлагчид хариулна.
Тогтолцоо ярихаар жирийн иргэн мэдэхгүй. Мэдэхгүй юмыг нь очиж асуугаад, мэдэхгүй гэж байна болохгүй гэж байна гээд байхаар болохгүй болчихоод байна.
Т.Доржханд гишүүнтэй яг санал нэг байгаа юм. Ордон тойрч гороолж мөргөөд явангуут хүмүүс эсэргүүцэх нь эсэргүүцээд тайлбарлаад хэлэхээр тийм байна нээрээ зөв байна гээд байгаа. Урьд өмнө нь ард түмний чинь хараагүй юмыг ярьж байгаа учраас олон түмэн чинь ойлгохгүй.
Надруу 70-тай дугаар залгаад шар хадны эмч байна гэсэн. Яасан гэсэн чинь Чи ирж шар хаданд хэвтээ. Чи УИХ-ын гишүүдийг 200 болгох гэж яриад байна гэсэн. Тэгэхээр нь би хэлээд тайлбарласан юм. Тэгсэн чинь чиний зөв байна. А.Отгонбаатараа тийм байна. Би энэ өнцгөөс нь хараагүй гэж хэлсэн” гэв.














