Иргэн С тавдугаар сарын 23-ны өдөр 3, 4-р хороолол дахь И-март худалданааны төвөөс 5кг-ын “Leader” нэртэй цагаан будаа худалдан авчээ.

Гэтэл худалдан авсан цагаан будаанаас нь маш олон өт гарсан ба “Будаа нь өттэй байгаа” талаар импортлогч “БМБ ЭКО ХҮНС” ХХК-д мэдэгдэхэд, ажилтнууд нь хоёр уут будаа авчраад, “Энэ хоёрыг аваад чимээгүй бай. Байгууллагын нэр төрд халдаж байж, хуулийн хариуцлага хүлээв ээ” хэмээн сүрдүүлжээ.

Иргэн “тухайн өтийг болон будааг шинжилгээнд өгөхийг, мөн мэдэлгүй идсэн хүүхдүүдээ шинжилгээнд хамруулах”-ыг хүссэн ч ийнхүү доромжилсон хариу сонссондоо гомдолтой байгаа юм.
. 













