Жүжигчин Батаа болон түүний гэргийг ах, дүү мэт хоорондоо тун адилхан гэгддэг. Түүний эхнэр ханьдаа өөртэй нь усны дусал мэт ижилхэн, дэрсхэн охид төрүүлж өгсөн билээ.

Тэгвэл Батаагийн эхнэр Булгаа саяхан өөрийн гэсэн сургалтын төвийг нээн ажиллуулж эхэлжээ.

Энэ нь эрүүл амьдралын хэв маягийг бусдад түгээж, бясалгалын аргаар биеийн хэвийн жиндээ хүрч, галбиржуулах төв аж.

Жүжигчин Баттөмөрийн гэр гийгүүлэгч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Ерөнхийлөгчийн гардуулж буй эхийн 2-р зэргийн одныг ийнхүү гардаж авав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр гардуулж байна.
Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Монгол Улс 1952 оноос эхлэн зургаадугаар сарын 1-ны өдрийг “Хүүхдийн баяр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд дахин хүүхдийн баяр болгон нийтээр тэмдэглэх баярлын өдөр болгосон. Хүүхдийн баяр бол эх үрсийн баяр, монгол түмний баяр билээ. Тиймээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нартаа гүн хүндэтгэл үзүүлж алдтар эхийн одонгоор шагнаж байна.
Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонг орон даяар нийт 12,559 ээж хүртэж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 13,7 хувиар өссөн байна. Мөн өнөөдөр одонгоо гардаж байгаа ээжүүдийн олонх нь 35-38 насны эмэгтэйчүүд байгаа нь алдарт эхчүүдийн нас залуужиж байгааг илтгэж байна” гэлээ.
Халуун баярын ээлжит эзэн Жүжигчин “Банш” Батаа буюу Д.Баттөмөр: Ар, өврийн хаалгагүй авдаг Монголын хамгийн том шагналыг хань минь энгэртээ зүүлээ хэмээх ярилцлагыг зариг.мн сайтад өгөв.













