Өмгөөлөгч Б.Баасанцогт тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэг замхрах шатандаа орсны гол шалтгаан “шүүх байгууллага” нь өөрөө болоод байна. Б.Баасанцогт тэргүүтэй нэр бүхий шүүгчид бuеэ үн эл эх ажлыг зохион байгуулсан гэх хэргийг Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхээр удаа дараа хуралдсан ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гараагүй хойшилсоор байна.
Тэгвэл тухайн үед Б.Баасанцогт нартай хамт байсан, зарим хэрэгт холбогдогч нар нь Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар юм. Тиймээс хамт ажилладаг мэргэжил нэгтнээ аавын xaaлга татуулахгүйн тулд Хануул дүүргийн эрүүгийн хэргийн шүүгчид xaaцaйлж байх тал бий.
Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар байсан юм. Тэгвэл тэдэнтэй хамт өдгөө хэрэг нь шалгагдаж байгаа Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч байсан нь хэргийг удаашруулах шалтгаан болохыг үгүйсгэхгүй юм.
Шүүх хуулийн хүрээнд шийдвэр гаргах эсэх нь эргэлзээтэй болж байна. Өөрөөр хэлвэл, хууль сахиулах ёстой шүүгчид нь өөрсдөө хуулиа уландаа гuшгиж, хуулиас гадуур өөрсдийн үйлдлээ хаацайлан шүүхэд нөлөөлж байж болзошгүй байна. Эргэн сануулахад Б.Баасанцогттой хамт явсан шүүгч нарт oгцpyyлах, цaлинг бyypyyлах болон сануулах шu йтгэл сахилгын шu йтгэл оногдуусан юм.
Эх сурвалж: Zarig.mn













