Иргэн О.Мөнхжин гэх залуу IHC койноор өчнөөн тэрбумыг босгож бүүм хийгээд аажмаар койны ханш нь унасаар худалдан авсан хүмүүс нь хормой хотоо хоослоод хохироод үлдсэн гэх бөгөөд өнөөх сүржин бүүм хийсэн койны эзэн сураг алдарсан байдаг юм. Харин Улаанбал нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлч Ч.Лодойсамбуу түүнийг нэвтрүүлэгтээ оруулах гээд аргаа барж байгаа бололтой. Өнөөх нь өөдөөс нь тоглоом наргиа, арга саам хийж бултаад сошиалаар хоорондоо коментоор үзэлцээд фэйсбүүкчдийг хөөрхөн хөгжөөгөөд авав.
.
.
.
.
.














