Машиныг нь яагаад ингэснээ хэлье. Надад тэр хүүхнээсээ caлcaн. Яаж ч бодсон эхнэр хүүхэдтэйг минь мэдсэн хүн юу гэж надтай амьдрахав дээ гэхээр нь би үнэмшиж л байсан.

Тэгээд өөрийгөө нийтийн байранд байгаа, 3 хүүхдээ харж өгмөөр л байна даанч нийтийн байр хүүхэд байхад тухгүй гэхээр нь үнэхээр нөхрөө дотроо бол өрөвдөж л байсан. Тэгтэл 4.28-нд ээжийнд нь утсаар ярих гэж очихдоо бэр нь болоод очсон, Вива ситид байранд байгааг нь мэдсэн. Тэнд байр авсан уу үгүй юу мэдэхгүй.

Би машин дээр нь зурахдаа өгөхгүй гээд байгаа мөнгөөрөө янзлаад яваарай би чамаас авахгүй гэж хэлээд зурсан. Энэ хүмүүс чинь яаж ингэж жүжиглэж чаддаг байнаа гээд л хадам ээждээ та тэгээд хүлээгээд авсан уу гэхэд “Монголын нэг гэр бүл элэг бүтэн байгаасай гэж хүссэн” гээд л ороод ирсэн гэхэд танай энэ босгоор нэлээд хэдэн бэр давах байх даа ээж минь гэж хэлээд л 3 хүүхдээ аваад л гарсан даа.

Тэр дэлгүүр нь камертай.
Намайг ээжид нь гар хүрсэн гэсэн байсан. Бичлэгийг нь аваад ирээрэй. Камерын бичлэг 30 хоног хадгалагдана. Устсан, ажиллахгүй байгаа, унтраасан байсан гэсэн шалтаг битгий хэлээрэй. Хэдэн өдөр гадаа хоносноо бас батлах хэрэгтэй шүү. Улаан цайм гүтгэж болохгүй шүү та нар. Би ч гэсэн утасны цаанаас худлаа юм бичээд сууж байж чаднаа.

Хамгийн гол нь баримттай л яриарай. Одоо тэр хүүхэн нь бас тайлбар хийх хэрэгтэй биз дээ. Өмнөх нөхрөөсөө хэзээ caлсан, яагаад caлсан, юу аваад caлснаа.

Яагаад өөрийнхөө ганц охиныг ааваас нь caлгаснаа тайлбарлах байлгүй дээ. Яагаад эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдсээр байж caлахгүй байснаа хэлэх байлгүй дээ.













