Хүүхдийг ганц ширхэг HARIBO-р хуурсан “Алтан Жолоо” групп… хэмээн гарчиглаж дараах мэдээллийг хүргэж байна.
Нэгэн иргэн цахим хуудсаараа Алтан жолоо группийн шившигт үйлдлийн тухай ийнхүү бичжээ.
“HARIBO-гийн 100н жилийн зургийн уралдаанд хүү охин 2 маань оролцоод пэйж рүү нь зургаа оруулаад 2022.05.23-нд бодит зургаа АЛТАН ЖОЛОО группын оффист авчиран өгч БЭЛЭГ аваарай гэж.
Өглөө нөгөө 2 маань эртхэн босч зургаа бариад л аавтайгаа 3-уулаа түгжрэн очоод зурсан зургаа өгтөл бэлэг нь энэ шүү.
Ахин ийм уралдаанд оролцох зураг зурах мөрөөдөл нь талаар нэг болж байгаа хүүхдүүд тэнд ямар олон байв аа.
Хаа холоос аав ээжийгээ эмээ өвөөгөө дагуулсан ухаан суусан хүүхдүүд бараг ичээд л гарч байна лээ. Ахиж ийм хөгийн юм хийхээ больж үз “Алтан Жолоо” групп” хэмээжээ.
ЭХ СУРВАЛЖ: Enkhbayar Namjaa












