Сайн уу. Би өөрийн амьдралд өрнөөд буй зүйлээ цаашаа яахаа мэдэхгүй энэ сайтыг уншдаг хүмүүсээс санаа олж авахаар ийнхүү бичиж байна. Би гайгүй мэргэжил боловсролтой, эхнэр хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг.

Гайгүй цалин сайтай ажилд орсон болохоор байр машин сайхан эхнэр хүүхэд мөнгө төгрөг гээд бүгд л бусдаас илүү гарахгүй ч хэр хэмжээнд минь таарсан гэр бүлд минь хүрэхүйц боломжийн л байна.

Саяхныг болтол төрийн байгууллагад ажиллаж байгаад өөрийгөө хөгжүүлье, цалин сайтай ажилд оръё гэж бодоод ажлаасаа гараад хувийн нэг гадаадын хөрөнгө оруулалтай компанид ажилд орлоо.

Анх захирал маань ажилд орох ярилцлагыг маань хийж байж билээ. Манай захирал надаас хэдэн насаар эгч ганц бие эгчмэд бүсгүй байдаг. Ярилцлагад орж байхад захиралтайгаа хэд хэд харц тулгараад авсан.

Би ч гайгүй цалинтай ажилд орохын тулд хүний нүүрлүү харж ярих нь үнэнээсээ ярьж буй хүний шинж гэдэг үг санаанд ороод захиралруугаа зоригтой нүдрүү нь харж байгаад л ярилцаж билээ.

Тэгээд ажилд ороод удаагүй байхад нэг өдөр захиралтай хамт харилцагчтай гэрээ хийх ажлаар Эрдэнэтрүү машинтай нь хамт явсан. Буудалд нэг ортой нэг өрөө захиалчихсан байсан.

Хамгийн үнэтэй өрөө нь байсан. Би тэгээд аргагүйн эрхэнд буйдан дээр унтсан. Шөнө юу ч болоогүй зүв зүгээр л хоносон л доо. Би их санаа зовж хоносон. Түүнээс хойш байнга өрөөндөө дуудна. Ямар ч ажил байсан надаас зөвлөгөө авна.

Намайг гэр бүлтэйг минь мэднэ л дээ. Надруу халдъя гээд чадахгүй байгаа нь нүүрнээс нь илт харагддаг. Нэг удаа ёоё гар даарчихлаа гэснээ миний гарыг хардаа гээд гараас минь атгаад. Чи ямар гоё дулаахан юм бэ гээд.

Бас нэг удаа ажлын шугамаар бид хоёр харилцагч компанийн хэдэн хүмүүстэй хоол идсэн юм. Тэгээд дуусаад гараад ирсэн чинь оройтох байх гээд жолоочоо гэрлүү нь явуулчихсан болохоор чи намайг хүргээд өг.

Бас манайхруу надтай хамт гэрт энэ бичиг цаасыг оруулаадхаач гэхээр за тэгье гээд гэрт нь ортол намайг чи цэвэрхэн аятайхан залуу зүгээр л ямар ч юм бодохгүй заримдаа уулзаж байя гээд надруу унтах гээд чичирсэн.

Тухайн үед нь би сандраад нүдний өмнүүр эхнэр хүүхдүүд минь харагдаад -Ажилтан, захирал хоёр шиг л байсан нь дээр байхаа гэж хэлээд гараад явж билээ. Тэгээд тэр надаас жаахан уугаад халаалттай байсан болохоор ийм юм боллоо гээд дараа нь уучлал гуйгаад өнгөрсөн.

Гэтэл намайг одоо гэрээс ирж авдаг, орой тарахаар гэрт хүргэж өгдөг боллоо. Ажлынхан маань намайг эгчмэд захиралтайгаа учир ургуулаад аймар амбицтай залуу гээд харьцаа нь муудаад атаархаад байх юм.

Ядаж байхад намраас хамт Германруу арваад хоног ажлаар явах гэж байдаг. Ажлаа сайн хийж байгаа хүнийг би дэмжинэ гээд манай захирал ажил дээр олны дунд хэлсэн ч надаас сайн ажилладаг хүн уг нь зөндөө л байдаг.

Намайг яг өөрийнхөө доод талын местэнд маш өндөр цалин хангамжтай Бизнес хөгжлийн Албаны дарга хүртэл болгочихсон. Заримдаа өрөөндөө дуудаад өрөө ямар хүйтэн байнаа гэснээ миний гар, чих эд нарыг бариад байх боллоо.

Би тэгээд өөр хүн харчихвий гээд яс хавталзаад янз бүрийн шалтаг хэлээд л зугтаагаад гараад явдаг. Намайг улам л гарах гарцгүй байдалд оруулаад байгаа юм шиг санагдаад байх юм. Би одоо яасан нь дээр бол, ажлаасаа гарах уу яах уу.

Үнэхээр сэтгэл санааны хувьд үнэн хэцүү байнаа. Уг нь ажил мэргэжил, цалин мөнгө, албан тушаалын хувьд надад миний амьдралд дахиж хэзээ ч олдохгүй алтан боломж гэдэг шиг л зүйл болчхоол яваад байгаа юм л даа.

Хамгийн гол нь энэ хэвэндээ дахиад гурваас таван ажиллаж чадах юм бол байгууллагатайгаа хийсэн гэрээнийхээ дагуу насаараа мөнгө төгрөг гэж санаа зовохгүй хангалуун сайхан амьдрах боломжтой болох юм л даа.

Төрийн албанд нэг сая төгрөг ч хүрэхгүй цалинтай байсан хүн чинь өмнөх ажлынхаа нэг жилийн цалингаа бараг нэг сард л аваад надад бол тэнгэрийн yмдaг атгалаа гэдэг шиг л юм уг нь болчхоод сайхан л байна.

Надад гэхдээ энэ хүнтэй дотносох, янз бүрийн харилцаа үүсгэх ямар ч сонирхол хүсэл байхгүй байгаа. Эхнэрийнхээ хувьд үнэнч сайхан хань, хүүхдүүдийнхээ сайн аав нь л баймаар байна.

Гэхдээ бусад хүчин зүйлс, цалин мөнгө, албан тушаалаа бодохоор энэ ажлаасаа шууд гарчхаж чадахгүй байна. Хэрвээ гарчихвал буцаад л хамгийн ихдээ сая төгрөгний цалинтай ажил дээрээ л буцаад очих байх даа. Та бүхэн миний оронд байсан бол яах байсан бэ?













