МУГЖ С.Жавхлан, МУСТА Г.Эрдэнэчимэг хоёрын ууган охиныг Ж.Өдрийнцолмон гэдэг. Нар сар од гурав давхацсан, хоёр мянган жилд нэг удаа тохиодог ховор өдөр төрсөн гэдэг.
Тэр үеийг өдрийн цолмон гийсэн өдөр гэх бөгөөд тэрхүү өдрийг бэлэгшээн аав нь Өдрийнцолмон хэмээн нэрлэсэн гэж ээж Г.Эрдэнэчимэг нь ярьсан байдаг.
Нийтийн дууны ханхүү аав, уртын дуучин ээжийн охин аав ээжийнхээ авъяасыг өвлөж, удмаа даган дуучин болох төлөвтэй.
МУГЖ С.Жавхлангийн охин Ж.Өдрийнцолмон анхны уран бүтээлээ хийж “Миний цагаан толгой” дууг дуулж дүрсжүүлжээ. Энэ дуугаа охин нь Хүүхдийн фондод хандив цуглуулах үеэр телевизийн шууд нэвтрүүлэгт орж дуулсан байна.
Одоогоор дахин шинэ дуу гаргаж, клип хийлгэхээр төлөвлөж байгаа гэнэ. Клипэнд өмссөн дээлийг нь нагац эгч нь урлаж өгчээ.













