• Latest
  • Trending
Улаанбаатарт ирсэн Орос жуулчин бидний үнэн төрхийг илчиллээ

Улаанбаатарт ирсэн Орос жуулчин бидний үнэн төрхийг илчиллээ

2022-05-20
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, May 3, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Улаанбаатарт ирсэн Орос жуулчин бидний үнэн төрхийг илчиллээ

by admin
2022-05-20
in НИЙГЭМ
0
Улаанбаатарт ирсэн Орос жуулчин бидний үнэн төрхийг илчиллээ

ОХУ-ын аялагч Илья Варламов хэмээх Youtuber аялагч 2019 онд Монгол улсад жуулчлан ирээд аялалынхаа талаар ийнхүү ярьсан байдаг юм.

“Бид Монгол улсад Улаанбаатар хотод байна. Улаанбаатар бол Монгол улсын нийслэл юм. Монгол улсад анх удаар ирж байна. Өглөө 6 цагт ирж зочид буудалд орлоо. Гудамжнууд хоосон. Одоо гарч зугаалнаа. Өргөн, хүнгүй гудамжаар алханаа л гэж бодлоо. Цонхоор харлаа өглөөний 9 цаг. Хаашаа л харна битүү машин. Хүн байхгүй, байшин байхгүй. Монгол улс нийтдээ 3 сая хүнтэй. Юу болж байнаа? Би хаана ирчихсэн юм бэ? Айж байна шүү. Бид Монголын талаар юу мэдэх билээ? Монголын талаар түүхээс ихийг мэднэ. Монгол дэлхийн том гүрэн байсан гэдгийг бид түүхээс мэднэ.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Өнөөдөр Монгол улс том улс. Том улсуудаар хүрээлэгдсэн. Далайд гарцгүй орон. Хэрэв ямар нэгэн зүйл боллоо гэхэд тэд хаашаа ч зугтаж чадахгүй. Нэг талаасаа Хятад, нөгөө талаасаа Орос. Монгол улс Зөвлөлт улс юм. Улаанбаатар үнэхээр зөвлөлтийн хот. Зөвлөлт Холбоот Улсын үед 16 дахь улс болох гээд Болгартай маргаж явсан түүх бий.

Тэгэхээр гарч Улаанбаатар хоттой танилцая. Монголыг судлая. Яг одоогоор эмх замбараагүй байдал харагдаж байна. Машины зогсоол эмх замбараагүй, тетрис тоглоом тоглож байгаа юм шиг л байна. Надад хэлэхдээ Монголчууд машинаа тавихдаа яг л тетрис тоглож байгаа юм шиг тавьдаг, нэг ч хоосон зай үлдээхгүй тавьдаг гэсэн. Миний араас сүрэг Приус явж байна. Орост унтахын тулд хонь тоолдог. Харин Монголд бол приус тоолдог. Хашаанууд. Хятадын цагаан хашаанууд. Хятадын үйлдвэр энд ажилладаг нь харагдаж байна. Эдгээрийг Монголд зардаг. Эдгээр цагаан хашаанууд Хятадынх. Бидний танил дотно 5 давхар байшингууд. Үнэхээр гайхамшигтай. Улаанбаатар хотод маш их хэмжээний Приус байна. Монголд приус их унана. Хаашаа л харна приус. Хоёр машин тутмын нэг нь приус байх юм.

Гэнэт нэг тодруулсан зам харагдлаа. Үүгээр автобус явна. Харж байна уу? Гэгээн ирээдүй рүү яваад өглөө. Харин бид аймшигтай түгжрэлд зогссоор л байна. Тролейбус. Үнэхээр гайхалтай. Монголд зарим өдрүүдэд машин явахгүй дүрэмтэй. Ингэснээрээ түгжрэлтэй тэмцэж байгаа юм. Даваа гаригт 1 ба 6 дугаараар төгссөн машинууд явахгүй. Харин явах бол торгодог. Үнэхээр хар даа? Өнөөдөр даваа гариг. 1 ба 6 аар төгссөн машинууд харагдахгүй байна. Түгжрэл байна. Яаж түгжрэлтэй тэмцээд байнаа? Бусад улсуудад иймэрхүү хориг хийдэг. Баян хүмүүс олон машин авдаг тал байдаг.

Маш сонирхолтой архитектурын холимог барилгууд байна. Зөвлөлтийн соёлын төвүүд, энгийн 5 давхар байшингууд. Улаанбаатар хот Зөвлөлтийн л нэг хот шиг харагдаж байна. Гэхдээ зөвлөлтийн загвар Хятадын ойлгомжгүй байдалтай холигдоод байгаа нь харагдаж байна. Зөвлөлтийн спортын бүтээгдэхүүн. Хятадын ойлгомжгүй өндөр барилгуудыг барьж байна. Энэ одоо дугуйн зам юм уу даа? Ойлгомжгүй юм байна. Нийтийн тээвэрт автобус болон тролейбус явдаг. Тролейбусны тухайд сонирхолтой юм байна. Хотын орчныг ярихад л хэцүү юм байна. Эргэн тойрон Хятад зүйлс их. Маш том хэмжээтэй броджур, үнэтэй гранитан чулуу. Эдгээрийг далий муруй хийжээ. Салж унаж байгаа нь харагдаж байна.

Хотын орчныг ажиглан харахад яг л Хятадын нэг хот шиг харагдаж байна. Хаягжилт нь крилл үсгээр бичсэн, хил орчмын хот шиг л харагдаж байна. Оросын хилтэй ойр орчим байгаа нэгэн хотод чадан ядан Оросоор бичсэн мэт байгаа биз? Би хаана байнаа? Энд автобусны зогсоол байнаа. Ард түмэн хүлээгээд зогсож байна. Тээврийн асуудалтай байх шиг санагдана. Энэ автобус яагаад явахгүй байгаа юм бол оо? Хуучин бололтой. Хаашаа ч явахгүй. Яагаад зогсоол нь ийм зай багатай жижиг юм болоо? Нийтийн тээвэр нь их ойлгомжгүй. Яагаад ийм юм бол? Энд нэг найз их тохьтой зогсоол олоод машинаа тавьж. Автобус иржээ. Ашиггүй зай багатай зогсоол. Хотын төвөөр явж байна. Нээрээ энэ бол хотын төв зам. Хотын зах биш. Миний хувьд нэг таавар байна? Энэ асфалтан нарийн зам яг юунд хэрэгтэй юм болоо? Дугуйн зам байх гэж бодож байна. Тийм байна. Мөн байна. Дугуйчид харин харагдахгүй байна. Тэдний зам нь ч зам нь юм байна. Гэвч яагаад ч юм бэ байнга л машины зогсоолоор дуусаад байх юм.

Монголын онцгой арга юм уудаа. Хүмүүс өөртөө хэрэгтэй үедээ явган хүний тухтай замаар гарна. Тийшээ хар даа. Өөрийн гэсэн явган хүний замаар гүйгээд гарчихна. Явган хүний ачаалал ихтэй газар тохирсон явган хүний гарц хийж болоогүй л юм байх даа? Монголд бараг л бүх машинууд хар хуулга наасан байна. Тенн хуулга наахыг Орост ч болон Европт ч хориглосон байдаг. Энд машинуудын цонх нь тас хар байгаа биз. Үүнийг хар даа. Бас л Хятад. Хятадын нэг удаагийн хаалга. Нимгэн төмрөрө хийсэн манаачийн путкенд эвтэйхэн суурилуулсан байна. Дугуйтай хүн харлаа. Түүнээс энэ нарийн зам юунд хэрэгтэйг асуудаг байж л дээ. Крилл үсэг ашиг хэрэглэдэг хэдий ч уншихыг оролдож байгаа ч юу ч ойлгохгүй байна. Би Аэрофлотын шууд нислэгээр ирсэн л дээ. Зорчигчдын ихэнх нь Европчууд байсан. Тэд яагаад ч юм Монгол руу ирдэг. Тэд Москвагаар дайраад ийшээ ирдэг юм. Энд нэлээн ачаалалтай хөдөлгөөн ихтэй байна. Шар зурвасыг уг нь явган хүний гарцан дээр зогсоохгүйн тулд үүнийг хийсэн юм. Daewoo автобусны жолоочийн хувьд энэ мэт нь зөрчил биш мэт байх шиг байна л даа.

Энэ яагаад ийм их машин байдаг юм бол? Яагаад ийм их түгжрэлийн асуудалтай юм болоо? Би ерөөсөө ойлгохгүй байна. Та бүхэн нэг зүйл анхаараарай. Автобусны эгнээ зам харагдаж байна. Ард түмэн дүрэм зөрчихгүй байна. Гайхалтай. Энд бас л дугуйны зам байна. Яагаад ч юм энэ удаа явган хүний замаар төгсөж байна. За яах вээ. Монголын энэхүү жижиг сул талыг өршөөж болох юм. Энд бол илүү гоё сэдэв байна. Тэд Оросын загвараар барьсан театрын өмнө Хятад арслангуудыг байршуулжээ. Хаалганы өмнө царай алдсан арслангуудыг байршуулж л дээ. Бодвол 10 аад жилийн өмнө тавьсан бололтой арслангуудын гаднах тал нь хагарчихсан байна.

Театрын гаднах байдал нэг тийм сайхан харагдахгүй л байна. Хотын төв талбай. Хуучин болон орчин үеийн барилга бүхий дизайн харагдаж байна. Зөвлөлтийн өнгө аястай барилгууд, мөн өндөр байшин барилгууд ч харагдаж байна. Холимог архитектортой гэсэн үг л дээ. Энэ бол парламентийн болон засгийн газрын барилга нь. Яг юу гэж хэлдэг юм бол сайн мэдэхгүй байна. Тээр тэнд Чингис хаан байна. Өндөр сайхан багануудтай. Зарим багана нь шилэн хананы цаана баригдсан. Жаахан заваан л байна. Гэхдээ яах вээ. Үнэтэй материалаар хийсэн байна. Эргэн тойронд байгаа зам талбайг нь харвал муухай, салж унаж хагарсан байдалтай. Чанар гэж энд ер нь огтоосоо алга. Хотын төв гээд байдаг. Энд бол зөвлөлтийн барилга байна. Монгол орноо мандуулья. Энэ юу гэж байгаан бол? Үнэхээр гайхалтай. Соц үед бүх барилгууд нь ийм загвартай байжээ дээ?

Энэ явган хүний замаар хүмүүсийг яагаад гаргахгүй байгаан бол оо? Үнэхээр гайхалтай. Замын цагдаа байж байна. Явган хүн давуу эрхгүй байдаг юм болов уу? Би ч яахав жуулчин. Жуулчин хүний хувьд бүх юм болно, бүтнэ. Утаа тоос шороо ихтэй болохоороо мод саарал өнгөтэй. Камераар харж байгаа эсэхийг би сайн мэдэхгүй байна л даа. Гэхдээ хар саарал өнгөтэй юмаа.

Модны суурь хэсгийг яагаад ч юм цагаан өнгөөр будаж. Зөвлөлтийн үед цагаан өнгөөр будаж эхэлсэн байна. Яах гэж? Бүү мэд. Хорхой шавьжнаас сэргийлж байна гэж бодож байгаа бол худлаа шүү. Зөвлөлтийн үед баригдсан барилга одоог хүртэл салж нурж унаагүй байсаар л байна. Харин хэдхэн жилийн өмнө барьсан барилгууд нь хагарч бутарч нурсан байна. Юугаар бариад байна бүү мэд. Сүйрсэн хагарсан байна. Нэг удаагийн хятадын архитектор хэдэн жилийн дараа салж нуран эвдэрч байна. Найзуудаа, материал болон барилгын асуудал дээр хэмнэхээ л больчих. Автобусны эгнээ зам дээр түгжрэл үүсгэж байна. Нэг нэгийгээ гүйцэж түрүүлэх явдал бий. Тээврийн асуудал ихтэй байна. Яагаад? Илүү үр дүнтэй байдлаар тээврийн асуудлаа шийдэхгүй байна вэ?

Жишээ нь трамвай явуулах гэх мэт. Урд хаалгаар орж байна. Түгжрэлтэй байнаа. Ард түмэн автобус руу чихэлдээд бөөгнөрөөд орлоо. Монголд үйлдвэрлэв. Тролейбусанд ард түмэн байна. Хичнээн олон тролейбус байгаа нь харагдаж байгаа хэдий ч тээврийн асуудлыг шийдэхгүй байна. Трамвай хийх нь зөв. Нэг “юмтай” приустэй нөхөр зам дээр зогсоод л байдаг. Бүх тээврийн хэрэгсэл түүнийг тойрон гарч байна. Энэ юу вэ? Нүхэн гарц уу? Харанхуй нүх байна шүү дээ. Гэрэлгүй юм уу? Өө байна байна. А ймш игтай юм байна. Би лав ийшээ орохгүй ээ. Найзуудаа энэ юу вэ гэдгийг надад хэлээд өгөөч. Сүүлийн жилүүдэд манай хотод иймэрхүү моднууд бий болоод байгаа.

Жил бүр л ийм зүйл их тохиолдоод байх юм. Жил бүр илүү аймар болоод байх юм. Яагаад вэ? Надад тайлбарлаад өгөөч. Тэгэхээр Улаанбаатар хотын бас нэг тулгамдаад байгаа зүйл нь ойлгомжгүй эмх замбараагүй барилгууд баригдсан явдал. Хоосон зай бүрийг ашиглаж дурын байшин барилгаа барьсан. Машины зогсоол байх газар байшин барьсан ч байгаа нь харагдана. Эргэлзээтэй чанаргүй барилгууд хаа сайгүй. Иймд хот эмх замбараагүй бохир харагдаж байна л даа. Баян Монголчууд их байнаа. Ланд крузер машиныг худалдаж авах нь их юм. Приус машины талаар олон онигоо байдаг юм байна. Урьдчилан хэлэхэд нэг их инээдтэй биш л дээ. Инээдтэй ярихыг би хичээнээ. Гэхдээ сайн болохгүй л байх. Нэгэн цагт Соёлын Тэргүүний Ажилтан цолыг толгой дарааллан олгож байж л дээ. Ард түмэн шоолж байжээ. “Улаанбаатарт чулуу ш-идсэн тохиолдолд заавал Приус машин оногдоно. Харин машинаас нь годон гуталтай Соёлын Тэргүүний Ажилтан гарч ирнэ” гэдэг онигоо юм. Бас нэг онигоо. Цагдаагийн тэмдэглэлээс. “Хулгайч ур мөрөө баллахын тулд годон гутал өмсөөд приус машин унаад алга болжээ”. Сүүлийн онигоо. “Алслагдсан аймгаас хотод нэгэн малчин ирж л дээ.

Тэгээд таксинд суугаад жолоочид ингэж хэлжээ. Приус машиныг их сайн гэх юм. Би хармаар байна. Бүр худалдаж авмаар байна гэжээ. Түгжрээтэй замаар явж байсан жолооч Хэрвээ та ард байгаа Приус машиныг хармаар байвал эргээд харчих. Урд байгааг нь хармаар байвал толинд харчих. Баруун зүүн талд байгааг нь хармаар байвал хоёр тийшээ харчих. Харин салоныг нь хармаар байвал та яг одоо суугаад явж байна” гэжээ. Инээдтэй биш байна гэж үү? Приус машиныг худалдаж авах гэж байгаа бол танд сайхан нөхцлийг санал болгоно. Та годон гутлаа оролцуулан приус авч болно гэжээ. Хэлний хувьд энд бараг л Орос хэлээр ярьдаггүй юм байна. Нэлээн настай хүмүүс Оросоор ярина. Цөөн хэдэн үг хэлнэ. Гэхдээ их муу ярина. Харин залуучууд маш сайн Англиар ярих юм. Энд томоохон хувийн сургуулиудад гадаад Америк багш нар голцуу Англи хэлийг заадаг. Тэдэнд маш их мөнгө төлдөг юм байна. Англи хэлийг томоохон хөтөлбөрүүдийн дагуу заадаг юм байна. Англи хэлтэй сайн дурын хүмүүс бас ирж хичээл заадаг юм байна. Эдгээр нь маш өндөр цалинтай. Энд амьдрахад тийм ч өртөг өндөр биш. Ихэнх Америкчууд Монголд ирж хүнтэй сууж Англи хэл заадаг байжээ. Ингээд залуучууд Англи хэлээр их сайн ярьдаг болжээ. Хятадтай харьцуулахад тэс өөр байна. Хятадад бол Англи хэлийг ёстой хэн ч мэдэхгүй. Хятадад Хятад хэлгүй л бол амьд байхад ч хэцүү. Хятад хэлийг заавал мэдэх ёстой. Харин Монголд бол амар юмаа. Монголд гэрэлтүүлэг их байна. Хамгийн гол нь тэд их сонин газар байршуулдаг байх юм. Жишээ нь энд, тэнд шууд зам дээр. Тэгээд яаж цэвэрлэдэг юм болоо.

Энд гадаадынхан, Америкчууд Европчууд их байна. Монгол орны байгалийг үзэх гэж ирдэг. Монголд гадаадын олон компаниудын төлөөлөгчид их байдаг. Уурхайн олборлогч компанид ажилладаг гадаадын мэргэжилтнүүд ч байна. Гадаадын жуулчид бол байгалийг нь л үзэх гэж ирдэг. Хотоос гараад хөдөө очвол их сайхан байгальтай юм. Бас харьцангүй үнэтэй ч биш юм. Тэгэхээр приусын талаар гэвэл 2015 онд 19,500 ширхэг приус машиныг оруулж ирсэн юм байна. Харин 2017 онд 30,000 ийг авчирсан байх юм. Тооны хувьд байнга л нэмэгдэж байна. Хотын сайхан байдал ингээд л дуусч байна даа. Хар даа. Тэнд гэр байна. Хэн нэгэн амьдардаг бололтой. Түүхийг сөхөж үзвэл өмнө нь хөдөөнөөс шууд хот руу нүүж ирдэг байлаа. Иймэрхүү маягаар гэрээ бариад амьдардаг байв. Гэр бол тасархай сэдэв. Энэ бол нүүдэг байшин гэсэн үг юм. Бид хотын төв хэсэгт байна. Энд бас л хятад зүйл харагдаж байна. Үүн дээр гишгээгүй нь дээр байхаа.

Улаанбаатар гэдэг нэрний хувьд Монголчууд маш үндсэрхэг ард түмэн. Бид Оросоор бичихдээ (-) тэмдэг оруулаад бичдэг шүү дээ. Монголчууд үүнд их дургүй. Нэг үг болгож зөв бичих нь зүйтэй юм л даа. Белоруссия, Молдавия гэх мэт нэгэн төрлийн сэдэвтэй адилхан юм. Ер нь Монголчууд Орос хэлтэй зууралдах нь ямар хэрэг байнаа? Жишээ нь Украин болон Беларус хүмүүсийн хувьд бас өөр байх. Тэд бүгд Оросоор ярьдаг болохоор өөрийн үзэл бодол дээрээ зогсох нь зөв байх. Харин Монголчууд Оросоор ярьдаггүй. Энд хэнд ч ярьдаггүй. Гэхдээ Монгол хүн ирээд (-) тэмдэггүй бичдэг тухай хэлэх болов уу? Машины зогсоолын хувьд асуудал их байнаа. Би энэ байшингаас гудамж руу гарах гэсэн чинь чадахгүй байна. Бүх аркуудад машинаа байрлуулсан байна.

Аа гайхалтай. Гарц оллоо шүү. Монголчуудыг Орост суралцахыг урьсан байна. Севастополь Оростой нэгдсэн 5 жилийн ойн тухай мэдээ байна. Орос хэл дээр бичигдсэн. Иймээс энэ чухал мэдээг ойлгохын тулд Монголчууд нэн яаралтай Орос хэл сурах ёстой. Тэгэхээр энэ мэдээг оруулж байгаа хүн хэн нэгэн нь уншиж ойлгох ёстой гэдгийг ер нь ойлгож байгаа болов уу? Оросын Холбооны Улсын элчин сайдын яам иймэрхүү байдалтай харагдаж байна. 3 давхар бетонон уйтгартай барилга байна. Маш сонин барилгууд байна. Гэхдээ зүгээр л ямар ч эмх замбараагүй барьж. 4 давхар байшингууд харагдаж байна. Өмнө нь би Зөвлөлтийн гэж яриад байсандаа уучлалт хүсмээр байна. Учир нь Зөвлөлтийн нөлөө маш их байсан гэдэг нь илт харагдаж байна шүү дээ. 1924 оноос эхлээд Монголд социализм байсан гэдгийг битгий мартаарай. ЗХУ бутарсан цагаас хойш буюу 1990 ээд оны эхэнд социализм гэнэт л үгүй болсон. Хаа сайгүй бид зөвлөлтийн техник, архитектур зэргийг харж байгаа юм. Энд Монголчууд үндэсний хувцастайгаа явах юм. Гайхалтай. Харамсалтай нь Орос улсад ийм юм байхгүй байна. Үндэснийхээ хувцастай явж байгаа Монголчуудыг харахаар үнэхээр гайхалтай юм.

Улаанбаатарт өндөр барилгууд баригдсаар байна. Замын хөдөлгөөн бол үнэхээр эмх замбараа алга. Санаандгүй явж байгаад цуглаантай таарлаа. Хүмүүс шударга сонголтын төлөө цуглаан хийж байна. Ойлгомжгүй байна. Хүмүүс баахан лоозон барьчихсан ямар нэгэн зүйл ч болох нь болжээ. Хэн нэгнийг цагдаа ба рив чилсан, хэдэн зуун хүн зам дагаад зогссон. Тэд төв талбай дээр бас байна. Эдгээр хүмүүс хотын даргыг огцор, тэрээр хуурамч санал хураалтаар дарга болсон гэж цуглаж байгаа тухай эцэст нь олж мэдлээ” хэмээн ярьсан юм.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.