Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр анх сонгогдохдоо оффшор бүсээс 17 тэрбум ам.доллар оруулж ирнэ гэдгээ амласан. 17 тэрбум ам.доллар гэдэг тоог АТОЗ хөдөлгөөнийнхөн зарласан бөгөөд Х.Баттулгатай хамтын гэрээнд энэ тоогоор гарын үсэг зурсан байдаг юм.
Оффшортой тэмцэх ажил Х.Баттулга маш сайн хийж АНУ, Англи зэрэг улстай хэлэлцээрт олонтаа оржээ. Хоёр жилийн өмнө 70 сая ам.доллар оффшор бүсээс орж ирсан талаар АТГ мэдээлж байсан. Харин хэн гэдэг албан тушаалтан хилийн чанадад гаргасан мөнгөө оруулж ирсэн тухай мэдээлээгүй юм.
АНУ-ын хууль хяналтын байгууллагатай урт хугацааны хэлэлцээр хийсний үндэс дээр тэрбум ам.долларыг оффшор бүсээс Монгол Улс руу оруулахаар болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшортой хийсэн тэмцэл амжилтад хүрч 2021 оны сонгуулиас өмнө хэд хэдэн оффшор мөнгө орж ирэхээр болжээ