Америкт багагүй хугацааг өнгөрөөсөн мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг Монголдоо ирээд удаагүй байгаа билээ. Америкт урлагийн чиглэлээр суралцан магестрийн зэргээ хамгаалхаар явсан тэрээр эх орондоо ирэн жаргалтай байгаагаа сошиал хаягтаа оруулж байгаа.

Жүжигчин бүсгүй маань Драмын театрын жүжигчин Тодгэрэлтэй үерхээд багагүй хугацааг өнгөрөөсөн ч хосууд маань хоёр тийшээ болсон. Харин уг салалтын шалтгаан нь Шүүдрээг Тодоог хаясан хэмээн хүмүүс буруутгадаг ба Шүүдрээгийн дагагчид нь Тодоотой эргэн уулзаарай хэмээн коммент үлдээж Тодоо шиг залуу ховор шүү. Олон жилийн дараа харамсав гэсэн коммент бичицгээж байв. Яг үнэндээ тэрээр анх удаа яагаад салсан шалтгаанаа ийнхүү бичжээ.

“Тодоо өөр найз охинтой болоод удаж байгаа. Тодоо итгэлийг минь хугалж хууран бэтрэе хийж чадсан ганц хүн. Бидний амьдрал салаа болоод хоёр жилийн нүүр үзэж байгаа шүү. Олон хүмүүс тайлбар хүсжээ” хэмээжээ.

Миний амьдралд огтхон ч харамсал байдаггүй. Яагаад гэвэл харамсахаар гол зураад маш хэцүү байдаг. Тиймээс нэг л шийдсэн бол тэр шийдвэртээ бат зогсдог хэмээн хэвлэлд өгсөн ярилцлаганд дурджээ.

Шүүдрээгийн хувьд хэрсүү, ухаалаг, мөн сайхан бүсгүй тэрээр Америкт очоод “Miss ASIA USA 2021” тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрын шагналыг авч чадсан билээ.

Минималист хэв маягаар амьдрахаар шийдээд байгаа гэх жүжигчин бүсгүй маань аз жаргалыг холоос хайх хэрэггүй. “Тийм юм байдаггүй юм аа! Ихэнх хүмүүс хүссэнээ авбал аз жаргалтай амьдарна, гоё байна гэж боддог. Хүссэн хүнтэйгээ үерхчихвэл, суучихвал, хүссэн машинаа уначихвал, дансандаа хэдэн төгрөгтэй болчихвол, хүссэн ажилдаа орчихвол, биеэ ингээд хөгжүүлчихвэл…тэгвэл ёстой гоё болно гэж өөртөө итгүүлээд одоо байгаа амьдралаа үнэ цэнэгүй болгочихдог.

Магадгүй чи хэдэн жил хөдөлмөрлөөд бүгдийг нь авч магадгүй. Гэхдээ тэдгээр зүйлсээр алдсан жилүүдээ хэзээ ч нөхөж чадахгүй шүү. Чи нас ахих тусам яаж ч гоё юм үзэж харсан ч хүүхэд нас, өсвөр насных шигээ тийм гоёор хорвоог харж чадахгүй. Тиймээс сэтгэл дүүрэн амьдралаа өнгөрүүлмээр байвал өөрийнхөө аз жаргалд нөхцөл тавихаа боль!

Ялангуяа чи одоо сурагч эсвэл оюутан бол чи хамгийн гоё үе дээрээ байна. Том болох гэж, мундаг харагдах гэж хичээхийн оронд гүйж гараад хүүхдээрээ гоё өнгөрүүл гэж хэлмээр байна. Худлaa намба зааж юм бүрийг мэддэг царайлах хэрэггүй. Сайхан дуу сонсоод алх! Бороонд норж ганцаар суу. Хажуугаар нь зорилго мөрөөдлөө хөөцөлд!

Хүүхэд насны мэдрэмж дахиж ирэхгүй шүү дээ. Дахин бид цав цагаахан цаас байхгүй. Жижигхэн зүйлээс инээдийг олж харах гэж хичээ тэгвэл жижигхэн зүйлээс ч аз жаргалыг мэдрэх боломжтой. Амжилт хүсэе бүгдэд нь.














