Өнөөдөр хэ лмэгд эгсдийн хөшөөний дэргэд Нийслэлийн ардчилсан намаас зохион байгуулсан “Монголоо Белариус шиг болгохгүй” нэртэй цуглааны үеэр иргэд зохион байгуулагчид руу гурил цацсан юм.

Гурил цацсан иргэн хэлэхдээ: “Төрийн цагдаа нар энэ цуглааныг болиулах хэрэгтэй шүү дээ. Монгол Оросгүйгээр хэзээ оршин тогтнож байсан юм.

1921 онд Оросгүйгээр Манжийн да рлал аас чөлөөлөгдөж чадах байсан юм уу. Япончууд Халх голоор дайрч орж ирэхэд Оросгүйгээр бид оршин тогтнож чадах байсан юм уу. 1961 онд Дэлхий хүлээн зөвшөөрөхгүй байхад Орос туслаж байж Монгол Улс гэж зарласан шүү дээ.

Эдгээр зүйлсээ бодох хэрэгтэй. Мөнхийн найрамдалт харилцаатай улс байх ёстой. Хоёр орны хооронд ийм байдлаар хагарал үүсгэж болохгүй л дээ. Цагдаа нар энэ жагсаалыг зогсоохгүй бол болохгүй, энэ хүмүүс жинхэнэ т ерр орист ууд ” гэв.

Бичлэг: Д.Сосорбарамыг зайл хэмээн гурил цацав

Төв талбайн баруун талд Хэлмэгсэдийн хөшөөний урд “Монголоо Беларусь болгохгүй” жагсаал эхэлсэн байна. Жагсаалыг зохион байгуулж үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс рүү цагаан гурил цацаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тодруулбал, Төрийн соёрхолт Д.Сосорбарамыг ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг шүүмжилсэнийх нь төлөө цагаан гурил цацаж ” та нар Зайлцгаа” хэмээн орилжээ. Үй.мээн са.му.ун үү.сэх магадлалтай учраас цагдаагийн алба хаагчид хэв журам сахиулж байна.

Нийслэлийн Ардчилсан намаас Орос-Украины нөхцөл байдалтай холбогдуулан Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө цуглаан зохион байгууллаа. Цуглааныг зохион байгуулагчид цагдаагийн удирдлагуудыг огцрохыг шаардаж байлаа.

Цуглаанд оролцогч Д.Сосорбарам үзэл бодлоо илэрхийлэх үеэр монгол дээлтэй залуус түүн рүү гурил цацав. Энэ үеэр цуглаанд ирсэн иргэд” Монгол дээлтэй жүжигчид зайл. Путины гар хөлүүд зайл” хэмээн хашхирч байлаа.
Харин Д.Сосорбарам “Гурил цацсан гурилууд зайл” хэмээв.













