Нийтийн дууны ертөнцөд гэр бүлийн хос дуучин цөөнгүй бий. Тэдний нэг бол “Аархал” дууны Э.Төрмандах, “Миний ээж хөөрхөн” гэх мэт дууг дуулдаг Э.Гансувд хоёр билээ. Хоёр охинтой тэднийх, хүүгээр бүл нэмж ам бүл тавуулаа.

Нийтийн дууны ертөнцөд хоолойнхоо чадлаар “аархаж”, үзэсгэлэнт эхнэртэйгээ хослон дуулж яваа хүн бол дуучин Э.Төрмандах. Уран бүтээлийн хэд хэдэн тайлан тоглолтоо хийж, үзэгч сонсогчдод хэдийнээ танил болоод амжсан тэрбээр сүүлийн жилүүдэд авьяаслаг эхнэрээ урлагийн тайзнаа гаргах нь ихэсч хослон дуулж хослон жаргаж яваа.
СУИС-ийн оюутны дотуур байранд эхлүүлсэн тэдний амьдрал өдгөө хэн хүнээс дутахааргүй хэмжээнд хүрсэн төдийгүй хоёр хөөрхөн охиноо өсгөн багагүй хугацааг гэртээ үдсэн дуучин О.Гансувд нөхрийнхөө дэмжлэгээр урлагтаа эргэн иржээ. Өмнө нь нөхрийнхөө зохиож өгсөн ганц хоёр дууг амилуулж, хуучны хит дуунуудыг сэргээж дуулсан тэрбээр сүүлийн үед дуэт дуугаар занималдах болсон.
Саяхан дуучин бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа нэгэн пост үлдээжээ. Тэрээр “Хүмүүс намайг байнга л Чөөгий,шулам,Хятад нисдэг хүүхэн шиг байна л энээ тэрээ гэх юм дөө. Өөр бас юу юу билээ мэдэхгүй. Одоо бүүр сайхан хэлээд авцгаа!Тэр тусмаа эмэгтэйчүүд” гэж бичжээ. Ямартай ч түүнд атаархдаг бүсгүйчүүдэд зориулан хатуухан үг хэлээд авлаа.
Тэд анх “Минийлээ хөөрхөн үрс”, “Жаргалтай үрсийн дуулал”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг хамтын уран бүтээлүүдээ түмэн олондоо хүргэж “Хос ертөнц” нэртэй анхны хамтарсан тоглолтоо 2019 онд хүргэсэн билээ.

.

Тэд тус тусын уран бүтээлийн замаа хөөхөөр болсонг фэнүүддээ дуулгалаа.

Яруу найрагч Э.Түдэвийн үг, аяаар бүтсэн “Хүн цэцэг” дуу тэдний сүүлийн хамтарсан бүтээл гэнэ. Тэд өөрсдийн сошиал хуудсанд ийн бичжээ.

“Хамтын амьдралаа эхлүүлээд 12 жил болсон тэд хамтарсан уран бүтээлээ тодорхойгүй хугацаагаар түр завсарлалаа.” гэв.













