Мөнx-Эрдэнэ: Хэд хоногийн өмнө Ардын жүжигчин Чимэдцэеэ эгчийнд зочилсон юм. Үүдэнд нь очтол Шvvxийн шийдвэр гүйцэтгэх газрын бичгүүд хэд хэдээрээ наалттай харагдана. Ороод учрыг асуувал хаалган дээр наасан бичгийг нь хагас дутуу хуулаад авахаар нэмээд наачихдаг л гэнэ.
“Та төлөхгүй зугтаагаад байгаа юм уу?” гэтэл “Яалаа гэж дээ, сар бүр миний тэтгэврийн талыг автоматаар татаад авчихдаг шдээ” гэнэ. Ёстой нөгөө “Зэвүү, дургүй хоёр зэрэг хүрнэ” гэгч нь болов шд. Цар тахлын xyyлиар хамаг хүний зээлийн төлөлт хойшлогдчихоод байхад нэгэн цагт ханилж явсан, насны залуу, зүсний сайхан, алдрын оргилоос нь хуваалцаж, өөрөө амжилтад хүрэх гүүрээ болгож явсан тэр өвөөд “эрийн хуйх” гэж юм даан чиг алга даа. Хамгийн гол нь хамтдаа босгосон хөрөнгө бол яая гэх вэ гэх сэн.
Гэрлэлтээ батлуулахаас өмнө өөрийн нэр төр, амжилт бүтээл, эд хөрөнгөөрөө олж авсан орон сууцанд нь гэрлэсний дараа эзэнд нь мэдэгдэлгүйгээр Улсын бүртгэл дээр очоод xyyль бусаар өөрийнхөө нэрийг шургуулчихсан нь хожим булааж авах гэсэн алсын хараатай атгаг санаа байсныг бодохоор зэвvv хүрээд байдаг юм. Одоо тэгээд үр хүүхдийнх нь бэлдэж өгсөн сайхан орон байр, юм юм байхад юу дутлаа гэж энэ хүнээс 200 сая төгрөг гүйцээж авна гэж зүтгэнэ вэ!!!
Нөгөөтэйгүүр, Шvvxийн шийдвэр гүйцэтгэгчид гэж ямар хүйтэн сэтгэлтэй улс байдаг юм бэ гэж дургүй хүрэв.
Сар бүр төлөөд байхад хүнийг шившиглэх гэсэн мэт байсхийгээд хаалган дээр нь өрийн бичиг наахын хэрэг юун. Ямар ч хүнд нэр төр, хувийн нууц гэж байдаг даа. Хоёр жилийн өмнө бидний нөхөд тэрхүү шуналт өвгөний хүслийг биелүүлэх гэж тоглолт зохион байгуулахаар олон нийтэд мэдээлэл цацаж эхлэхэд олон хүн уухайлан дэмжиж байсан ч “сайны хажуугаар саар” гэгчээр Чимээ эгчийн нэрийг барьж хандив авах гэж дансаа тавьсан зальхай этгээдүүд ч мэр сэр гарч байсан даа.
Түүнээс гадна Чимээ эгчид өөрт нь хандан, хандивын аян зохион байгуулах саналыг ч цөөнгүй хүн тавьж байв. Харин Чимээ эгч өөрөө бол ард түмнээсээ “зүгээр мөнгө авахгүй ээ, тоглолтоо л хийе” гээд халгаагаагүй юм.













