Өнөөдөр жүжигчин Ч.Ундралын төрсөн өдөр тохиож байна. Тэрээр энэ сайхан өдрөө өөрийн цахим хуудаснаа “Ертөнцөд аз жаргалыг мэдрүүлсэн аав ээж хоёртоо, хайрт ханьдаа, энхрий бяцхан үрдсдээ талархан амьдарнам. Сайн сайхныг жаргалыг ерөөж байгаа бүх найз нартаа баярлаа” хэмээжээ.

Харин түүний нөхөр Д.Даваадорж эхнэртэй охин хүү бид 3 нь чамдаа маш их хайртай хэмээн сарнай бэлэглэжээ.

Жүжигчин Ч.Ундралын хувьд эхний амьдрал нь бүтэлгүйтсэн ч хоёрдахь амьдралдаа хэний ч санаанд оромгүй өөрөөсөө нилээн нас дүү залууг сонгосон нь “Хит”-ийн Давааням агсны хүү Даваадорж байсан юм. Хосууд маань дундаасаа Дагийна хэмээх нэг хөөрхөн охины ээж аав болсон билээ.

Хайрлагдсан эмэгтэй хүн улам өнгө орж цаанаасаа гэрэлтдэгийн адил Ч.Ундрал улам залуужин үзэсгэлэнтэй болоод байгаа билээ.

Түүний нөхөр Д.Даваадорж нь сайн эцэг, халамжит хань гэдэг нь сошиал хуудсаар нь мөн найз нөхдийнх нь ярианаас нь мэдэж болно. Тэрээр охиныхоо талаар цахим хуудаснаа:
Ээж нь гомдох байх гэхдээ би өөртэйгөө ийм адилхан жинхэнэ хайрыг мэдэрч үзээгүй, өөрөө насан багадаа аавыгаа алдсан учир, байсан ч хамт байж үзээгүй учир үнэхээр харах бүртээ огшиж, өөрийгөө удирдах чадвараа алдталаа хайрладаг. Жинхэнэ хайр минь. Аав нь багадаа эдэлж үзээгүй бүх хайрыг эдлүүлэхийг хүсдэг. Гэдсэнд байх үнэ цэнийг нь мэдрээгүй ч байгалиасаа заяасан намайг гэх хайрыг зэрлэг чулуу байсан ч хайлтал мэдэрдэг юм байна лээ. Амьдрал хатуу учир намайг гэх хайрыг мэдэртэл, мэдрээсэй гэж байнга сошиалд архив үлдээдэг.

Аав нь өвөөгөөс нь багахан мэдээлэлтэй учир. Хүний үр бүхэн хайраар бүтэн өсөг гэж илэрхийлэл болдог. Хөөрхөн шүү – чамайг гэх үр байна гэдэг. Дутуугийн комплекстой өссөн манай үед хайр гэдэг маш том эм шүү.

Мөн тэрээр: Намайг сайн аав байгаад баярлалаа гэж олон хүн бичих боллоо. Би өөрөө аавтайгаа ойр өсөөгүй. Бага байхдаа аавтайгаа хамт байгаа хүүхдүүд хараад цагаан атаархал төрдөг байлаа. Тиймээс хүүхэдтэй болвол хэзээ ч ганцаардуулахгүй гэж өөртөө амалсан. Яахав дурлал, хайр, шохоорхлоо ялгахгүй нялх үрсээ битгий гомдоогоорой. Ялихгүй юмнаас болж битгий салаарай. 5 минутын зугаанаас болж чамайг гэсэн үрээ битгий гомдоогоорой. Энэ нийгэмд би сайн аав шиг харагдаж байгаа нь харамсмаар – аав байх чинь уг нь зүгээр л чиний үүрэг шүүдээ.

Мөн “Хэлсэндээ байдаггүй – амласнаа хийдэггүй хүмүүст итгэж ажиллах үнэн х.эцүү юм. Монгол цөөн хүн амтай тул нэрээ хичээж яв !!! Надад нэг зарчим байдаг төрсөн үр хүүхдээ хайхарч, уулзаж энэрдэггүй хүмүүстэй нөхөpлөдөггүй – ямар ч лаг байсан хамтардаггүй.Угтаа үр хүүхдээ хөсөр хаясан хүн чиний нөхөр болж чадахгүй.

Хөөрхөн үрсээ орхичхоод хүүхэн дагаад баясаад яваа эрчүүдтэй найзaлдаггүй. Тэр хүүхнүүд ч бас чи хүүхдээ хайрла гээд хэлчхэж бай. Нэг юм ойлго – төрсөн үрээ хайрлахгүй хүн чамайг хайрлахгүй. Одоо хэлсэндээ хүрдэггүй, өөрийгөө бодсон, бусдыг хайpлаж энэрдэггүй нөхдөөс зайгаа барьж байна.Хэлбэр амьдралынхаа нэг хий дүрсээрээ үлддээ” хэмээжээ.














