Шороон түмэн улстөрчид дундаас МАНАНтай ганцаараа тэмцэнэ гэж байнга ярьж явдгаараа сондгойрдог хүн бол Ж.Батзандан. Гудамжны тэмцэгч хэдэн нөхдүүд моодонд орж байх үед арилгасан сонгинод нүдний шил зүүлгэсэн юм шиг царайтай энэ нөхөр яалт ч үгүй сондгой харагддаг байлаа.
Нар салхи үзээгүй царай бас ч гэж аялга, боловсрол агуулсан үг хэллэгтэй арай дөнгүүр нь мэт сэтгэгдэл төрүүлж байсан цаг үе бий бий. Даанч нөхдөө муриж нүгэлтэй аашлан хаана л бол хаана, хэнтэй л бол хэнтэй цомцойж суудаг тогтворгүй байдал нь түүний рейтингийг навс унагаасан. Гэсэн ч гандан буурахгүй юмаа. Байсгээд өөрийгөө тайзан дээр гаргаж ирж тавиастай. Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй. Тэртэй тэргүй сенсаациар хахаж цацаж байгаа энэ цаг үед энэ нөхөр л дутаж гэнэ.
.
.
.
.














