COIN-ийн хар дүрэм ба О.Мөнхжингийн COIN-ийг авахгүй байх гурван шалтгаан
Цахим орчинд койн гэх онлайнаар ашигладаг виртуал мөнгөнд олноор шуурах болсон. Энэ нь чухам хүнд xox upoл бий юу эсэхэд хүмүүс эргэлзээтэй хандаж байгаа юм. Тэгвэл энэ талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа ийн нийтэлжээ.
Надаас та Мөнхжингийн койныг авах уу? гэж хэд хэдэн хүн асуулаа. Би шууд “авахгүй’ гэж хариулсан. ЯАГААД ТОП-3 гээд маш товчхоноор хэлмээр байна. Зөвхөн хувь хүний бодол шүү хүндэтгэж хүлээж авахыг гуйя

ЯАГААД хүний 15 сая төгрөг гэж хязгаар тогтоосон юм бэ?
Койныг хязгааргүй гаргах боломжтой бөгөөд хэдийг авах нь хувь хүний эрх байхад картын ховордсон бараа шиг яагаад 15 сая төгрөг хүртэл гэчхэв. Анхнаасаа алга болох эрсдэлээ тооцоолчихсон юм биш үү? 15 саяыг алдлаа гэхэд нэг их сүйд болохгүй тэгсхийгээд чимээгүй замхрах тоо гэж үзсэн мэт хардах сэтгэл төрсөн.

ЯАГААД олны танилаар баг бүрдүүлэв?
Койн гаргах аргачлал нь ганц хүний 15 минут орчим зарцуулах үйлдэл байхад хамгийн олон дагагчтай ИДЭР-ОД, криптогоорнэрд гарсан ГАНТИГ нараар яагаад багаа бүрдүүлэв!! Хүмүүсийн итгэл үнэмшлийг богино хугацаанд худалдаж авах гэсэн нарийн техник биш гэж үү…
ЯАГААД өөрийгөө баян гэдгээрээ реклам сурталчилгаа хийгээд байгаа юм бэ?
Учиргүй үнэ цэнэтэй байр авснаа, азарга машин ирж яваагаа, дансанд байгаа өндөр тоотой түүхүүдээ, эхнэртээ сард 10,000 цалин өгдгөө, залуучуудыг тэдээр цалинжуулна, гадаадаас хөрөнгө доллар Монголдоо татна ч гэнэ үү…Яагаад ч юм та нарт итгэхэд бэрх санагдахгүй байна уу?
Өнөөгийн Монголын нийгмийн эмзэг цэг болсон ядуурлыг овжиноор ашиглаж койн авах юм бол над шиг баян болох боломжтой гэж цаагуураа хошгоруулаад фокусдаад ч байх шиг… Хувь хүн нь өөрөө ийм цамаан хязгааргүй хэрэглээ өндөртэй хүн таны мөнгийг өсгөж өгч, эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх болов уу би лав хувьдаа эргэлзэж байна.
Эцэст нь дүгнээд хэлэхэд Осакагийн Гэрэлээ Японд амьдардаг ба энд гарч буй төрөл бүрийн койныг авч үзсэн хашир туршлагатай хүний хувьд шинэ койн памп дамп болж магадгүй шүү, болгоомжтой байгаарай гэж зөвлөе.
“Монголчуудыг койноор толгойг нь угааж баяжсан хүмүүс бол О.Мөнхжингийн гэр бүл мөн үү гэвэл мөн. Тэрбээр нэг 700 саяын үнэтэй Rolls-Royce автомашин, эхнэр нь 677 саяын үнэтэй G63 автомашинтай төдийгүй гэр бүл нь том харштай болоод л дууслаа даа. Мал маллах ийм ашигтай шүү.”













