Азербайжаны спортын хэвлэлүүд сүүлийн үед Монголын иргэн болсон байсан ч жүдоч Саид Моллай Азербайжаны жүдо бөхийн холбоонд өргөдөл бичиж тус улсын нэрийн өмнөөс барилдах хүсэлтээ илэрхийлсэн тухай мэдээллээд байна.

Саид Моллай Бакуд уригдаж, эрүүл мэндийн шинжилгээнд орсон бөгөөд Европын АШТ-д оролцох шигшээ багтай хамт бэлтгэл хийсэн байна.
Одоогийн байдлаар Азербайжаны жүдо бөхийн холбооноос Олон улсын холбоотой энэ талаар хэлэлцээ хийж, хэзээнээс Саид Азербайжаны багт барилдаж болохыг тодруулж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр одоо Болгарын Софид болж байгаа Европын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд Азербайжаны баг Саидыг барилдуулахаар 81 кг-ын жингийн Мурад Фатиевыг хассан ч зөвшөөрөл ирж амжаагүй гэнэ.
Саидын шинэ шигшээд барилдах хамгийн ойрын тэмцээн нь Туркт наймдугаар сард болох Исламын орнуудын наадам байж магадгүй гэж шинжээчид бичжээ.
Саид Моллай Иранд төрсөн ч Азербайжаны гаралтай. Иранаас дүрвэж 2019 оноос манай улсын шигшээ багт орсон. Токиогийн олимпод Монгол улсын нэр дээр зо доглон мөнгөн медаль хүртсэн билээ.














