“Залуус-Эрүүл мэнд” төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Miss beauty-2013″ тэмцээний тэргүүн мисс /трансжендер/ Б.Солонго Тайланд улсад болсон “Miss world Queen” олон улсын тэмцээнд оролцохоор явах үед бид ярилцлагын саналаа тавьсан юм. Гоо сайхан, бие галбираас гадна мэдлэг боловсролдоо чамгүй анхаардаг тэрбээр хувийн бизнес эрхэлж хэнээс ч дутахааргүй амьдардаг гэдгээ бусдаас нуудаггүй нэгэн. Түүнийг царай төрхийн хувьд топ модель О.Пүрэвдуламтай тун төстэй, биеэ авч яваа байдал, уяхан туяхнаараа дуучин Ануг санагдуулам гэлцдэг.
Түүнд залуус хайрын үг харамгүй бэлэглэж энхрий ялдам байдал, халамжтай занд нь дурлаж битүүхэн шохоорхоцгоодог. Ертөнцийн түг түмэн өнгөний нэг ЛГ БТ олон нийт дундаа ч тэр нэр хүндтэй. Транс охидын дунд зохиогддог “Miss world Queen” тэмцээн натурал бүсгүйчүүдийн дэлхийн мисстэй дүйхүйц нэр хүндтэй тэмцээн юм. Ямартай ч анхны шанг тун амжилттай татаж, дэлхийд монгол тр ансже ндер миссүүдийн нэрийг өндөрт өргөөд ирсэн бүсгүй илэн далангүй яриа өрнүүлсэн юм. Тэрээр Эрдэнэтийн сэхээтэн, элит гэр бүлээс гаралтай, МУИС-ийг эрэгтэй байдлаар дүүргэсэн, нэг үе ФМ радиод хөтлөгч хийж байсан, 4 жилийн өмнөөс хүйсээ солиулж, эмэгтэй байдлаар амьдрах болсон. Натурал миссүүдээс ч турьхан харагдах бүсгүй гар хуруунаасаа эхлээд хараа булаахаар байв. “Магадгүй багадаа хар ажил хийж өсөөгүй, оюуны хөдөлмөр хийдэг байсан маань миний биеийг ийм байхад нөлөөлсөн болов уу” гэж тэр тайлбарласан. Төрөлхийн эмэгтэй мэдрэмжтэй тэрбээр үнэхээр ч өөрийнх нь хэлсэнчлэн шалгарсан, шигшигдсэн тра нсжен дер юм билээ. Ийм нэгэн амьдралын өөр өнцөг, өөр нэг хуудсыг бид та бүхний өмнө дэлгэж байна.

– Өөртэй чинь холбогдоход Дэлхийн хэмжээний тран сжендер миссийн тэмцээнд явах гэж байсан. Тэмцээнийхээ талаар сонирхуулаач? -“Miss Beauty-2013” ЛГБТ төвөөс зохион байгуулдаг трансжендер охидын миссийн тэмцээнд түрүүлж байсан. Сая Тайланд улсын Бангкок, Батаяа хотод зохион байгуулагдсан “Miss International Queen” трансжендер охидын олон улсын миссийн хамгийн том тэмцээнд оролцоод ирлээ. Дэлхийн 2000 гаруй охидоос шилдэг 30-д шалгарсан. Багаараа тавдугаар байр, Үндэсний хувцас маань гуравдугаар байр, авьяасаараа хоёрт шалгарлаа. Тэмцээн 11 сарын 1-7-ны хооронд болсон. Батаяа хот хаагдмал биш, трансж ендерүүдийг хүлээн зөвшөөрсөн улс. Би ямар орноос оролцож байгаа билээ, хэн намайг юу гээд хэлчих бол, хэн цохиж зодох бол гэсэн айдастай нийгмээс очиж байгаа би сэтгэл зүйн хувьд ямар ч бэлтгэлгүй явсан. Бусад орны трансж ендерүүд сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй, нөгөө талаар арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тэмцээн болохоор дөрөв таван удаа орчихсон туршлагатай хүмүүс их байсан.
-Монголын Тран сжендер миссийн тэмцээнд хэдэн хүнтэй өрсөлдөж байв?
-Ноднин 9 охинтой өрсөлдөж тэргүүн байр эзэлсэн. Бидний дунд зүгээр эмэгтэйлэг стиль бүрдүүлж амьдардаг эсвэл яг тр.анс .жен.дер байдлаар тууштай амьдардаг хүмүүс гэж хоёр янз байдаг. Трансж ендер нь өдөр шөнөгүй эмэгтэй байдлыг бүрдүүлж, эмэгтэй хувцас өмсөх, багаасаа эмэгтэй сэтгэлгээ суучихсан, гэр бүлийнхэн нь ойлгочихсон, гэр бүлийн харилцаанд эмэгтэй байдлаар ороод эхэлчихсэн хүмүүс юм. Зүгээр нэг хиймэл үс тавиад ч юм уу, сонирхлоо дагаад эмэгтэйлэг стиль бүрдүүлчихсэн хүмүүс гэр бүлээсээ, нийгмээсээ айж ичиж, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Есөн хүн гэхэд Монголын хувьд чанга тоо. Хангалттай өрсөлдөөн гэж үзэж болно. Ерөнхийдөө нэг түвшний 20-25 насны өрсөлдөгчид байсан. Олон улсын тэмцээнд явахаар бэлтгэгдэж байгаа гэдэг үүднээс олон улсын стандартын дагуу усны хувцас, үндэсний хувцас, авьяас, асуулт хариулт гэх мэтчилэн тав зургаан үзүүлэлтээр шүүсэн. Би нэлээд өндөр оноо авч, тэргүүн байрыг эзэлсэн.

– Тэмцээний шүүгчээр ямар хүмүүс ажилласан бэ? -Манай ЛГ БТ төвийн ТУЗ-д ажилладаг “Монгол костюмс” –ын дизайнер Саруул, “МАСК” продакшны жүжигчин Золоо, жүжигчин Жавхлан гэх мэтчилэн урлагийн хүмүүс шүүгчээр суусан. Урлагийнхан шүүвэл илүү мэдрэмжтэй байх гэсэн үүднээс сонгодог байх.
-Өөрийг чинь дэлхийн миссд явснаас харахад цаашдаа манай транс миссүүд дэлхийн тавцанд өрсөлдөх боломж нээгдсэн байна шүү? -Тийм ээ, маш том ололт. Энэ тэмцээнд явна гэдэг хувь хүнээс их зориг, тэвчээр сэтгэл зүйн бэлтгэл шаардана. Бас санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байсан. Гэвч эдгээр бүх асуудлыг ямар ч байсан шийдээд явчихаад ирлээ. Тэнд дэлхийд алдартай Тиф.фан.нигийн шоу гэж дэлхийн номер нэг Т.ранс.жендер охидын шоу болсон. Тайланд улс жилд 10 сая гаруй жуулчин хүлээж авдагаас ихэнх нь зөвхөн энэ шоуг үзэх гэж ирдэг юм билээ. Тэр шоуны менежер Тайгер гэдэг залуутай танилцсан. Тайландууд биднийг их элэгсэг хүлээж авсан.
-Ер нь загварын тайзны ард дарамт шахалт их байдаг шүү дээ, тэнд ямархуу байв? -Байсан. Ялангуяа өндөр хөгжилтэй орны охид шууд сэтгэлзүйн дарамт өгдөг юм билээ. Эхний ээлжинд би фейсбүүк санал хураалтаар 65 сая хүн амтай Тайландын дараа жагсаж байсан. Тайландууд намайг маш их дэмжиж, би чансаагаараа хоёрт бичигдээд байлаа. Гэтэл бүх зүйл хүмүүсийн нүдний өмнө нээлттэй байхад тэд, Монголчууд хоол идэхдээ маш бүдүүлэг иддэг” гэх мэтээр ярьж байсан. Бид орой болгон хүлээн авалтын дараа хамт хоол идээд сууж байхад солонгос стиль ийм байдаг, европ стиль тийм байдаг гэхчлэн ярилцлаа. Гэтэл монгол стиль ямар вэ гэж асуухад би тодорхой хэмжээнд цэмбийгээд л, хоолоо идсэн чинь “Үгүй, үгүй, монголчууд ингэж иддэг” гээд муухайгаар дуурайж, үгүйсгэж байсан. Ер нь сэтгэлзүйн асар их дайралт өгдөг юм билээ.
– Олонд танигдсан трансжендер хүмүүс манайд бас тийм ч олон биш. Ингэхэд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач? -Би өмнөх амьдралаа үгүйсгэдэггүй. Зарим олонд танигдсан трансжендерүүд өмнөх амьдралаа үгүйсгэж, гей, тра нсжен дер, ядуу хүмүүсээс хол байхыг хичээдэг гэж ярьдаг нь их сонин. Өмнөх амьдрал маань өнөөдрийн намайг бий болгосон. Би төрөхдөө эрэгтэй төрсөн. Арван жилийн боловсролоо эрэгтэй төрхөөрөө дүүргэсэн. МУИС-ийн Худалдааны сургуулийг реклам сурталчилгааны менежментийн чиглэлээр өнгөрсөн жил төгссөн. Тэр үед хааяа эрэгтэй, хааяа эмэгтэй болдог байсан.
– Эвгүй асуулт асууж байгаад уучлаарай, хэзээнээс эхэлж энэ төрхөнд оров оо? Магадгүй хүмүүс уруу татах ч юмуу, золгүй байдлаар гарал үүслээ өөрчилсөн хүмүүс ч байдаг шүү дээ. -Намайг энэ амьдралд уруу татаж оруулсан хүн байхгүй ээ. Ган-Од эгч энэ тэр хүмүүсийг хараад ийм хүмүүс байдаг юм байна гэдэг тодорхой хэмжээний ойлголттой явсан. Миний дотоод үзэл бодол, сэтгэлгээ бага байхын эмэгтэй мэдрэмжтэй байсан. Наад зах нь би зураг зурах дуртай. Багадаа тран сжендер гэдэг ухагдахуунгүй байсан. Их сургуульд ороод олон хүмүүстэй харилцаад үзэл бодол төлөвшсөнөөс хойш тран сжендер амьдралыг сонгосон. Яг энэ амьдралыг сонгоод 4 жил болж байна.
-Үс чинь их гоё юм. Парик биш биз дээ? -Их сургуульд байхаасаа үсээ ургуулж эхэлсэн. Саяхан багасгаад нуулгүй хэлэхэд залгуулсан. Би олон үсчин, гоо сайханч найзуудтай. Дотоод сэтгэлээсээ би мянга эмэгтэй байгаад гадна төрх маань эрэгтэй харагдаад байвал хүний нүдэнд төдийлөн таашаалтай харагдахгүй болов уу. Гоо сайхандаа маш их анхаардаг.
-Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг шүү дээ. Өөрөө их л гоё биетэй төрсөн байна даа. Мэс засал хийлгэж байв уу ? -Анх тран сжендер болж байхдаа хувийнхаа зардлаар нүүрэндээ тодорхой хэмжээний мэс засал хийлгэсэн. Мэдээж эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн нэг чухал илэрхийлэл цээж, тиймээс хөх хийлгэсэн. Хүмүүс чинь нүүр амандаа битүү хийлгэдэг байхад би давхраа энэ тэр л оёулж байлаа. Жилийн өмнөөс тодорхой хэмжээнд олонд танигдчихлаа. Гоо сайхны мэс заслын эмнэлгүүд манай нүүр царай болооч, мэс засал хийж өгье гэсэн санал их тавьсан. Гэхдээ өөрийнхөө байгаа царай төрхөнд сэтгэл хангалуун байдаг болохоор тэр саналуудыг төдийлөн хүлээж авдаггүй. Гоо сайхны мэс заслыг би үгүйсгэдэггүй. Яагаад гэвэл хийлгэх шаадлагатай хүмүүс байдаг. Ямарваа нэг байдлаар хамраа хугалчихсан, эсвэл багасгаж жаахан өндөрлөхөд л гоё харагдах хүмүүс байдаг. Ялангуяа трансж ендер охидууд мэ с зас ал хийлгэх ёстой юм болов уу гэж боддог. Эрсдэлгүй, аюулгүй гэж үзвэл, эмч нь ур чадвартай байвал мэс заслыг үгүйсгэдэггүй гэх үү дээ. Миний хувьд багаасаа л ийм тэгшхэн хөл, бие хаатай байсан. Харин трансж ендер амьдралд ороод бага зэрэг хөгжүүлсэн. Эрэгтэй байхдаа биеийн хүчний ажил төдийлөн хийдэггүй байсан л даа. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг, өөрөөр хэлбэл оюунаа зарж, хөдөлмөрлөж мөнгө олдог байсан болохоор бие маань ийм байгаа байх.
-Таны хоолойг эс тооцвол төгс эмэгтэй гэж харагдахаар юм. Хоолойгоо нарийхан болгох дасгал сургуулилт хийж байна уу. Мэс засалд орох уу? -Анагаах ухаан хөгжчихсөн байна. Хоолойг янзлах боломжтой юу, боломжтой. Гэхдээ миний бие дийлэх үү, үгүй юу гэдэг асуудал бий. Бодож судалсны үндсэн дээр, энэ төрлийн мэс засал үр дүнгээ өгсөн эсэхийг судалж байж хийлгэнэ үү, гэхээс бас хэцүү шүү. Миний хоолой нэг их бүдүүн сонсогддоггүй болов уу гэж боддог. Шахаад ярьчихвал бүүр мэдэгддэггүй. Би сая асар дулаан орноос ирлээ шүү дээ, гучин хэдэн градустай орноос. Өнөөдөр шилэн трико өмсчихсөн, даарч хөрөөд хоолой жаахан сөөчихсөн байна. Ер нь трансже ндерүүд дунд хөгжлийн бэрхшээлтэй асар их хүмүүс байдаг. Сая Дэлхийн миссд оролцсон Оросын мисс хэлгүй, дүлий байсан. Гэтэл би бүдүүн хоолойгоороо ч гэсэн Hello энэ тэр гээд л ярилцаж байгаа гэдэг чинь гоё байхгүй юу. Тэр Оросын мисстэй харьцах гэж зурж үзлээ, утсан дээрээ л ойлголцох юм даа. Хоолойгүй хүн байвал яанаа ч гэж бодох юм хааяа. Гэхдээ эмэгтэйлэг байхын тулд хоолойгоо илүү гоё болгоё гэж бодож байгаа. Манай гэр бүл элитийн тоонд ордог
-Хөдөө байж байгаад хотод орж ирсэн юм уу? Айлын хэд дэх хүүхэд вэ? -Би Эрдэнэтэд төрж, өссөн. Доороо нэг дүүтэй айлын том нь. Манай дүү эрэгтэй. -Анх энэ шийдвэрийг гаргахад гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авч байв? -Одоо гэр бүлийхэнтэйгээ холбоотой байдаггүй. Гэхдээ хамт амьдардаггүй гэдэг утгаараа шүү дээ. Амьтны үр, ангирын зулзага гэдэг шиг амьд яваагаа дуулгадаг. Би багаасаа биеэ даасан болохоор манай эцэг эх намайг архи тамхинд ороод, нийгмийн бусармаг зүйлд уруу татагдаад, замаа алдчихна гэж боддоггүй. Надад итгэл үзүүлсэн болохоор бие дааж, тусдаа амьдрахад нөлөөлсөн байж магадгүй. Трансж ендер амьдрал гэдэг асар их сэтгэлзүйн тэвчээр, асар их зол иос шаардсан амьдрал. Нэгдүгээрт, гэр бүлээ золиосолж байна, гэр бүлдээ хүлээсэн үүргээ зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхлоор сольж байна. Би эрэгтэй байхдаа баяр ёслолоор өвөө эмээтэйгээ золгоод, гэр бүлээрээ сайхан уур амьсгалтай байдаг байлаа. Гэтэл сүүлийн хэдэн жил тэр уур амьсгал алдагдаж, маш их ганцаарддаг болсон байна. Нас залуу байгаа болохоор тоодоггүй ч хааяа гэр бүлээ санаж маш их гансардаг. Манай гэр бүл намайг хамаатан садангуудаас минь илүү ойлгодог. Бүгдээрээ мундаг ажил хийдэг хүмүүс ш дээ.
Гэхдээ өнөөдөр ниймгийн уур амьсгал ямар байгаа билээ, тэрний хүүхэд ийм болчихлоо, энэний хүүхэд тийм болчихлоо гэж Батын хүүхэд Доржид хамаатай юм шиг дарамталдаг шүү дээ. Ялангуя хөдөө жижигхэн газарт, эцэг эх маань ямар их сэтгэлийн шархтай амьдрах вэ? Өөрсдөө мэдээж үр хүүхдээ ойлгочихсон, одорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн ч гэлээ нийгэм трансж ендер гэдэг ухагдахуунааар нь ойлгож чаддаггүй. Тэр хүмүүсийн хувьд маш хэцүү. Гэр бүлээ л бодох юм, сүүлийн үед. -Гэдэс нь өлсөөд хоногийн хоолоо яая даа гэж байгаа хүн бол мөрөөдлийнхөө төлөө тэмцээд ч юм уу, золиос гаргаад амьдарч чадахгүй. Чиний хувьд боломжтой айлын хүүхэд байсан юм болов уу? -Би гэр бүлийнхээ тухай нэг их ярих дургүй. Гэхдээ манай гэр бүл оршин байгаа газартаа нэр хүндтэй, үнэ цэнэтэй, элит гэр бүл. Гэр бүл маань намайг худлаа яриулж, хулгай хийлгэж, нийгмийн бусармаг үйлд оролцохоор хүмүүжил олгоогүй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд сургаж, багаас маань дугуйлан секцэнд их хамруулдаг байсан. Би гэр бүлдээ маш их хайртай. Одоо бол эцэг эх маань ойлгодог, өвөө эмээ маань ойлгоход хэцүү ш дээ, мэдээж. Соц нийгмийн сэтгэхүйтэй хүмүүс хэрхэн хүлээж авах вэ гэдэг хэцүү. Энэ талаар яривал маш урт түүх бий. Над шиг хүмүүс зөндөө байгаа. Монголчууд маань гуравхан сая хүн амтай байж нэг нэгнийгээ ойлгодоггүй. Ойлгох албагүй ч гэсэн дуугүй байх гэсэн ойлголт яагаад байдаггүй юм бол гэж боддог. Нэг хүний амьдрал нөгөөд нь хамаагүй байлаа гэхэд дэмжиж туслаад байдаггүй ч гэсэн дуугүй байж өмнөх ажлаа хийгээд өөрийнхөө хүүхэддээ санаа зовох ёстой юм болов уу.
Ярилцсан У.Цахирмаа, П.Урнаа 2014 он
Үзэсгэлэнт хөөрхөн бүсгүй Солонго өөрийн инстаграм хуудаснаа “G63 амласан 8 хүн байна даа” хэмээн нийтэлжээ.














