Т.Ганболдын эхнэр өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү мэдэгдэл хийсэн байдаг… Х.Янжингаажид: “Ганболдыг нэг сумаар олон туулай бууддаг эр гэдгийг нь ойрны хүмүүс нь мэднэ.
Биднийг са лсанаас хойш бүтэн жилийн хугацаанд манай зочид буудлын ажилчид, найзууд, найзуудынх нь эхнэрүүд, хувийн жолооч нь хүртэл буудалдаа жүжигчин Ц.Алдармаа тэргүүтэй хичнээн олон хүүхэнг бидний гэрт болон буудлын өрөөндөө авчран өврөөрөө дамжуулсан тухайг сонсоод мэл гайхаж, цэл хөхөрсөөр байна. Ц.Алдармааг хүн түлж бэртээсэн хэргээр ш.op o.нд яван явтал 2-3 жил нууц амрагаараа “ажиллуулж” байж.

Намайг 3 нялх хүүхдээ гадаад оронд ганцаар өсгөж явахад өнөөдөр ариухан хүн болчоод сууж байгаа нь энэ хүн ийм л жүжигчин гэдгийг нотолно.” хэмээсэн юм.
Харин уг мэдэгдэлд жүжигчин Алдармаа тайлбар хийж өөрийн цахим хаягаараа дамжуулан шууд дамжуулалт хийв.

Тэрбээр, “Над руу шууд утгаар дай рсан энэ гэр бүлийг би шүүхэд өгнө гэж бодож байна. Би энэ хүмүүст ямар ч гай болоогүй.

Т.Ганболд гэдэг хүний утасны дугаарыг хайж оллоо, тэр хүнтэй бичсэн мессэжээ би удахгүй тавина. Манай гэр бүлийг ийм асуудалд оруулсандаа уучлал хүсэж байгаагаа илэрхийлсэн” гэв.














