Төрийн машинаар хүүхдээ зөөсөн 7552 УНД маркын “Ланд крузер” машин “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн нэгжийн зохицуулагч Ч.Гантулгын машин байжээ.
Түүнийг “Хас”-ын Ч.Ганхуягын дүү гэдгээр нь олон хүн мэднэ. Тэрбээр “Хүүхэд хүргэж өгөөд байгаа юм байхгүй. УБЗААГ дээр ажилтай явсан. Манай төсөл хөдөө байнга явдаг” хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр хот дотор албаны машин унахыг хориглох шийдвэр гарсан.

Тодруулбал, Улсын их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд орлогч дарга, яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагын дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин хор игл оно.














