Бүтэнбаярын Сүндэръяа буюу сошиал орчинд “Сүнээ” нэрээр танигдаад буй билээ.
Тэрээр СУИС-ийг бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр 2015 онд төгссөн. Оюутан байхдаа “Sunee’s Ballet” нэртэй сургалтын төвөө нээж өдгөө дөрвөн ч салбартай болсонг харахад чамгүй сэргэлэн нэгэн аж.

Тэрээр “Монголын балетын сургалтын түвшинд, тодорхой хэмжээний амжилтад хүрч чадсан” хэмээн тодорхойлдог. “Sunee’s Ballet” сургалтын төвөө нээсний дараагаас “Ханын материал”-ын асрамжийн төвийн хүүхдүүдэд үнэгүй балет зааж байсан гэдэг.
Яг жилийн өмнөөс өөрийн @Sunee1105 твиттер хуудсандаа хэний ч мэдээгүй Засгийн газрын хэвлэлийн албанд ч хүрээгүй мэдээллүүдийг жиргэж эхэлснээр олны анхааралд өртөж эхэлсэн гэж хэлж болно. Өмнө нь Э.Оюунболдын допuнrийн асуудал болон kopoнaвиpycийн талаарх мэдээллийг ч түрүүлж мэдээлж байсан удаатай.
Энэ мэт саваагүй жиргээнээнүүдээс болж “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмыг” зөрчсөн хэрэгт буруутгагдаж байсан.
Үүгээр ч зогсохгүй нэр бүхий их хурлын гишүүдтэй нэр холбогдож ёс бус харилцаа байхгүй гэдэгтээ бат зогссоор ирсэн нэгэн. Сүнээгийн ээдрээтэй асуудлууд ар араасаа тасралтгүй гарч олон нийтийн сүлжээнд нэлээд асуудалд өртөөд байсан гэвэл үнэн.
Төрийн өндөр албан тушаалтнуудтай арга хэмжээгээр авхуулсан зургуудийг харсан хүмүүс гуйвуулж буруугаар ойлгуулан түүнрүү олноороо дайрч байсан ч сэтгэлийн хаттай инээгээд үлдсэн…

Тэгвэл саяхан Сангийн сайд Жавхлантай Ромео Жульетта жүжгийн үеээр авхуулсан зураг нь мөн л шүүмжлэл дагуулаад байна.














