Дуучин Рианна болон A$AP Rocky нэрээр олонд танигдсан реппер Раким Накаче Майерс нарын хайрын харилцаа төгсгөл болж байна. Инстаграмд 130 мянга, Твиттерт 19 мянга гаруй дагагчтай загварын тоймч Луис Писано өнөөдөр энэ тухай мэдээлэл оруулснаар шyyгuaн дэгдсэн юм.

Тэр “Рианна A$AP Rocky хоёр caлчuxлaa. Рианна A$AP Rocky-г гутал загвар зохион бүтээгч Амина Муаддитэй apaap нь maвьсныг мэдээд caлcaн” гэж бичжээ.

Амина Муадди гэж хэн бэ?
Амина Муадди нь “Fenty” брэндийн гутал загвар зохион бүтээгч, Иордан-Румын гаралтай эмэгтэй. Тэр 2018 онд Рианнатай хамтран загварын коллекц гаргаж, тухайн үедээ дотно нөхөрлөж байсан бөгөөд 2020 онд A$AP Rocky-той мөн хамтран ажиллаж байжээ. A$AP Rocky тэр хоёрыг бүр олон жилийн өмнө дотно харилцаатай байсан тухай мэдээлэл бий.

Барбадос гаралтай 34 настай дуучин Рианна бие давхар бөгөөд өнгөрсөн долоо хоногт Vogue сэтгүүлд нийтлэгдсэн зургаараа олны хайрыг татсан билээ.














