Өнөөдөр /2022.04.17/ 19:00 цагийн үед төв талбайд нэг иргэн өөрийгөө шamaacaн хэрэг гарсан тухай бид мэдээлсэн.
Тухайн иргэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 60-65 хувийн түлэгдэлтэй, ярих чадвар муу, биеийн байдал хүнд байгаа юм. Түлэгдэлт хоолой, амьсгалын зам руу орсон гэх оноштой байна.
Хохирогч эрэгтэй Д.О нь 25 настай бөгөөд “Амьдрах чадваргүй болоод өөрийгөө ra3ны шингэнээр шamaacaн” хэмээн мэдүүлээд байгаа аж.

Тэрбээр ээжтэйгээ хоёулаа амьдардаг, утасны ченжийн ажил эрхэлдэг байх магадлалтай гэх мэдээлэл байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар О нь “Өргөө” төвийн урд байрлах гар утасны төвд худалдаа эрхэлдэг, ээж хойд аавтайгаа амьдардаг байжээ. Түүний хувьд гэр бүлийн зүгээс асуудалгүй, сэтгэц нь эрүүл байсан гэж ар гэрийн зүгээс тайлбар өгчээ.

Мөн О нь онлайнаар пokep тоглодог байсан ба өрөө төлж дийлэхгүйн улмаас ийм үйлдэл хийсэн байж болзошгүй байна. Үүнээс гадна их хэмжээний өртэйн улмаас сэ тгэл гу тралд орсон талаар мэдүүлэг өгчээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Түүний утаснаас мөpuumэй то гло омны мэдээллүүд олдсон гэгдэж байгаа юм.













