Улсын харцага Н.Золбоо АН-ын гишүүн, “лайвчин” хочтой болоод буй Д.Мөнх-Эрдэнэд гомдсоноо сошиал хуудсаараа илэрхийлжээ.
Тэрбээр “Төрийн наадмын дэвжээнд есөн жил барилдахдаа хүнд бууж өгч явсанаа санахгүй юм.Улс, аймгийн наадамд барилдсан барилдаанууд минь гэрчлэх байх.
“Ах нь дэмжинэ гээд 2018 оны хавар өөрөө яриад эхэлсэн. Өөрөөрөө барилдаад цол авчихвал гурван өрөө байр, машин өгнө гэж амласан. Цолоо аваад амласан шагналаа өг гэж би нэхээгүй. Өөрөө машин өгсөн. Хүнд юм өгөөд өөр шиг чинь араас нь ингэж байдаг хүн харсангүй. Шаардлагатай бол машиныг чинь авсан шигээ буцаагаад аваачаад өгье гэж хэлсэндээ уул нь. Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч. Олон удаагийн доромжлолыг чинь тэвчсэн шүү” гэжээ.

. 













