Улсын их хурлын даргын 2022.04.08-ний өдрийн 48 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан үргэлжилж байна.Хурлаар үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах,төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод 570, 200 маркийн машин унахгүй. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье.УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан.Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан.Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй” хэмээн хэлсэн юм.
Тэгвэл энэ нь хүүхэд чихрээр хуурахтай адил зүйл болжээ. Учир нь том оврын жипнүүд УИХ-ын гишүүд дарга нарын өөрсдийн хувийн унаа байж таарах бөгөөд, мэдээж хувийн унаагаа ажилдаа ашиглахаа боль гэсэн хэрэг байв. Тэгэхээр засгийн газрын автобаз буюу төрийн унаа үйлчилгээний газрын машинаар ажилдаа явах аж. Тэр нь бага оврын суудлын тэрэгнүүд буюу соната маркын хар машинууд болж таарав.
.
.
. 













